Татварынхан номын дуу сонсож байнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2010-09-18Америкийн Нэгдсэн Улсын Төрийн сангийн Техник туслалцааны газраас үзүүлж байгаа “Том татвар төлөгчийн газрын татварын удирдлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Санхүүгийн байгууллагын хяналт шалгалт” сэдэвт 12 хоногийн сургалт Татварын ерөнхий газарт эхэлжээ. Сургалтыг АНУ-ын Төрийн сангийн хяналт шалгалтын зөвлөх Анн Грийн явуулж байгаа юм байна. Анн Грийн нь АНУ-ын татварын албанд олон жил ажилласан, Олон улсын валютын сан, АНУ-ын Төрийн сангийн техник туслалцааны төслөөр 20 орчим оронд ажиллаж байсан туршлагатай зөвлөх ажээ. Сургалтанд татварын байгууллагад ажиллаж байгаа банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг хамруулж байна. Уг сургалтын хүрээнд банкны салбарын ерөнхий тойм, банкны хяналт шалгалт, хяналт шалгалтын өмнөх төлөвлөлт, муу зээл, чанаргүй зээлийн хүүгийн орлого, хураамжийн орлого, зээл олголттой холбогдон гарах зардал зэрэг сэдвүүдийг судлаж байна.Д.ЦээнэХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл