Төрийн албанд монгол хэлээ мэдэхгүй хүмүүс олширч байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Төрийн албанд монгол хэлээ мэдэхгүй хүмүүс олширч байна гэв

Өчигдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан болсон. Тэрхүү хуралдаанд оролцогчдоос төрийн албаны өнөөгийн байдлын талаар санал бодлоо хэлсэн юм. Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр:

-Нэгэн үе орос хэлтэй хүн үнэд орж байсан бол одоо англи хэлтнүүдийг илүүд үзэх болоод байна. Гэтэл тэд монгол хэлээ сайн мэдэхгүй, албан бичгийг алдаагүй бичиж чадахгүй, монгол хэлний наад захын дүрэм мэдэхгүй залуучууд олширч байна. Монголын төрд монгол хэлээ хамгийн сайн мэддэг хүн ажиллах ёстой гэсэн шаардлагыг нэгдүгээрт тавьдаг баймаар байна гэсэн саналыг хэлсэн юм. Хуралдаанд оролцогчдоос түүнтэй санал нэг хүн олон байлаа. Бүтэн хоёр жилийн турш төрийн албаны шалгалтад бэлдэн тест бөглөж байгаад шалгалтад тэнцсэн хүмүүс  ч цөөнгүй байдаг ажээ. Гэтэл ажилдаа гаршсан, дадлага туршлагатай ажилтнууд нь шалгалтаар шалтаглан ажлаасаа халагдах нь бий гэнэ.
Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж