Нийтийн тээврийг цахим системд шилжүүллээ

Нийтийн тээврийг цахим системд шилжүүллээ

Нийтийн тээврийг цахим системд шилжүүллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан боллоо. Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо. Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр халаах шийдэл, Хүннү хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар болон хотын уулзвар, гарцуудад суурилуулсан ухаалаг хяналтын камерын систем болон нийтийн тээврийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн хэвшлийн бүх камерын мэдээллийг нэгтгэж, мөн хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулдаг болж байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг хянах боломжтой. Тухайлбал, гал түймрийн мэдээллийг камераар хэмжих, үерийн усны түвшинг хэмжих, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, мэдээлэл холбогдох ажилтан, албан хаагч нарт дамжуулагдана. Хотын төвийн нэг гол уулзварт л хяналт хийхэд өдөрт 100 мянган зөрчил илрүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийг баримтлаагүй ийм их зөрчил гарч байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох соёлыг бий болгох хэрэгтэй. Дээрх хяналтын камеруудаар эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ач холбогдолтой. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах суурийг тавьж буй” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн талаар Шуурхай штабын хуралдаанаар онцлов. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөр төлөх боломжийг бүрдүүлээд байна. Жишээлбэл, хамгийн сүүлд нэвтрүүлсэн UBcard аппликейшнийг утсандаа татаж суулгаснаар QR кодоор төлбөр төлөх, зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах, тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, замчлуулах, нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүллээ.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусыг шинэчилснээр нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврээр зорчилт 14.3 хувиар нэмэгдсэн байна. Цаашид нийтийн тээврийн автобусыг саадгүй явуулахын тулд авто замаа өргөсгөх, шинээр барих, нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг зохицуулалтыг үргэлжлүүлэн хийнэ.

Автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил их хэмжээгээр багасаж байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж, автобусны буудлууд дээр лед дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Лед дэлгэцээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolchuud bugd bayartai bna 2025-02-02 103.168.34.129

Erunhii said Hotiin Darga 2 maani uneheer mongolchuudiin tuluu tsag nargui sain ajillaj bga shuu. Amjilt Ardiin Namdaa bayarlalaa

Avatar

зочин 2025-02-02 103.212.117.193

АВТОБУСНЫ БУУДЛААР ДҮҮРЭН ЗОГССОН ТАКСИНД ЯВДАГ МАШИНУУДЫГ АЧИЖ БАЙГААЧЭЭ.
АЧИХЫГ ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ. ИЙМ МАШИНУУДААС БОЛООД АВТОБУСНУУД БУУДАЛДАА ЗОГСОХГҮЙ
ЗАМЫН ГОЛД ЭСХҮЛ БҮР БУУДАЛГҮЙ ГАЗАР ОЧИЖ ЗОГСДОГ ЗЭРГЭЭС ЗОРЧИГЧИД ХАЛТИРГААТАЙ ЗАМД
АРАЙХИЙЖ ГҮЙЖ ОЧИЖ СУУХ, ЭСХҮЛ СУУЖ ЧАДАЛГҮЙ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА. АЧААД БАЙГААРАЙ ИЙМ МАШИНУУДЫГ

Avatar

з 2025-02-02 103.168.35.114

Бэлэн мөнгөний хайрцаг тавьсныгаа цахим системд бүрэн шилжчлээ гэж ойлгоод байгаамуу даа манай хотын дарга

Avatar

Нэргүй 2025-02-02 202.55.188.83

Хотын захын хорооллын автобусны жолооч нарын ааш араншин хүнээ авахгүй орхих дараагийн тэргэнд суу гээд үлдээх
урд асдаг хаягаа унтраагаад яваад өгөх апилгёйшнээ дураараа унтраах зэргийг хяндаг газар байна уу

Avatar

Нэргүй 2025-02-02 66.181.187.111

42 nomeriin chiglelee nemeechee holdoj uhleeee olon jil ene chiglel mash hun bna daa

Avatar

Нэргүй 2025-02-02 185.195.71.218

!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-02-02 103.212.116.247

Машинтай жолооч нар явган хүний зам дээр машинаа тавьж явган зорчигчид машин замаар явдаг. Арай дэндэж байна. Автобусны зогсоол хотын төвөөр л эмх цэгцтэй. Бусад нүднээс далд газар зогсоол хаана ч байгаа нь мэдэгдэхгүй ТэЦ 3 тэндэх автобусны зогсоол мөн тэр хавийн 44 дугаартай автобусны зогсоол ТҮЦ тэй. Энэ мэт олон газруудыг явж судлаач зүгээр цалин авах биш ажлаа хий дунл шатны албан хаагчид. Бүх ажлыг Хотын даргад даалгаад ангайж суух суух биш ажил.

Avatar

Сэргээ 2025-02-02 119.234.11.233

Нийтийн тээврийг цахимд шилжүүллээ гэнэ үү.Амар болждээ цахимаар очих газраа хүрдэг боллоо гэсэн үг үү.Манайх дэлхийд огцом тэргүүлж эхэллээ.

Avatar

Нэргүй 2025-02-02 59.153.113.172

НЯМБАКТЕР ТЭРГҮҮТЭЙ МАНГАРУУД ДАНХАН ТОЛГОЙТДОО ДУЛДУЙДААД НИЙСЛЭЛИЙГ МААНЬ САМАРЧ ӨГЧ БАЙНА АА

Avatar

Зочин 2025-02-02 103.212.116.176

Автобусын зогсоолуудыг хувийн машин эзэлж зогсохыг болиулж Хяналтаа сайн тавьж өгөөч ээ! Зогсох газаргүй блхр Автобуснууд нь зам дээр зогсоод Иргэдэд сууж. Буухад хэцүү байна!

Avatar

м 2025-02-02 202.9.40.72

Автобусанд архичид, тэнэмэл хүмүүс давуу эрхтэй болсон.

Avatar

Нэргүй 2025-02-02 202.9.41.97

Нам төр хулгалж хулгай зэлгээ цөлмөлт хийгч х***а манж хог шааруудыг үмхий амьдрлруун далд ор2лж нам иөрийг цэврлээ.

Avatar

ХҮРТЭЭМЖ 2025-02-02 202.70.43.34

Нийтийн Тээвэр ХҮРЭЭМЖТЭЙ Болмоор бна юун түрүүнд

Avatar

Замын Хөдөлгөөн 2025-02-02 202.70.43.34

Хотын Замын хөдөлгөөнд Явган Зорчигч болон Машинтай Иргэд 2-уулаа холбоотой. Учир нь Явган Зорчигчид хаа дуртай газраараа зам хөндлөн гарах нь аюултай. Зарим Явган зорчигчид гарцаараа гардаггүй, үүнд ХАРИУЦЛАГА тооцдого болмоор бна. Мөн Машинтай хүмүүс хөдөлгөөнд Соёлгүй Дүрэмгүй оролцдог үүнд : Гэнэт Дохиогүй дарж Шахах, Гүйцэж түрүүлэхдээ Дүрэмгүй, Эгнээ байраа зөв эзэлж шаардлагатай үед л солих онцын шалтгаангүй эгнээ байн2 сольж бусдадаа саад учруулах гм…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж