Багануурын уурхайг түшиглэж Кокс химийн үйлдвэр байгуулна

Багануурын уурхайг түшиглэж Кокс химийн үйлдвэр байгуулна

Багануурын уурхайг түшиглэж Кокс химийн үйлдвэр байгуулна

Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр болсон байна.

Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсад туршлагатай, технологи эзэмшигч бүхий гүйцэтгэгчийг түргэн шуурхай сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын иргэн 2024-12-21 202.131.249.106

Эрдэмтэн мэргэжилтнүүдээсээ асуу

Avatar

Нэргүй 2024-12-21 122.201.31.56

хагас кокс идүү их угарын хий үүсгэнэ.шаталт муу

Avatar

Иргэн 2024-12-21 66.181.187.67

Урдах юмаа дуусгаад дараагийн юмаа хийл дээ! Нефтийн үйлдвэрээ барьж дуусгаач Мангарууд аа! Малынхаа түүхий эд боловсруулах үйлдвэр барих талаар дуугарахгүй малууд юмаа! 21 аймагтаа 1 тийм үйлдвэр бариад өгвөл МУ хөгжинө ажлын байртай болно гэдгийг ойлгох ухаан байна уу? Данхийн ЗГ-аа!

Avatar

Нэргүй 2024-12-21 139.5.219.64

МАНгарууд өчнөөн жил ярилаа. тархи угаах гэж ядна аа.

Avatar

Нэргүй 2024-12-21 202.9.40.201

Оюун-Эрдэн маш сайн ажилаж байгааг шударга иргэд ойлгож дэмждэг. Харин Элбэгдоржийн гар хөл болсон хүмүүс түүний хийж байгаа бүх ажлыг харлуулж "огцор" гэж хэлдэг. Тэдний хэлснээр Ерөнхий сайд огцордог юм хэзээ ч байхгүй. Тогтолцоо нь тийм юм гэдгийг боловсролгүй, юм мэдэхгүй хүмүүс яаж ч ойлгох билээ. Ерөнхий сайдаа ойр ойрхон солиод байвал улс хөгждөггүй юм. АН-ынхан 4 жилд 4 Ерөнхий сайдаа солж байсан түүхтэй. Энэ бол буруу үйлдэл юм.

Avatar

Зочин 2024-12-21 202.126.88.222

Яг өнөөдөр яг одоо хийх юмаа ярь л даа. Эсвэл энэ засгийг зайлуулья

Avatar

Нэргүй 2024-12-21 103.168.34.114

Ингэж хүчээр хийсээр энэ таван толгой түлш чинь 1 их наядын алдагдал хүлээгээд бнаа

Avatar

Нэргүй 2024-12-21 103.57.94.47

Данхын ийм зоригтой дайчин шуурхай шийдлүүдийн эцсийг үзэхийн төлөө нийгмээрээ жаахан зүтгэмээр бнаа! Одоо түүнийг огцруулах хэрэггүй, харин дэмжих хэрэгтэй !

Avatar

579 2024-12-21 202.9.46.62

бас нэг 5толгойТүлш шиг алдагдал, хулгайн үүр гаргаж шахаа чавчаа тёндэр хулгай авилгалын хогийн тантан бий болгох вий, өөр юугаар гийгүүлэх вэ

Avatar

Нэргүй 2024-12-21 103.57.94.47

За чи ч яахав, муу Оросын тавиул Женкогийн тролл бна, битгий улин хуцаж, цогин жороол !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж