Уул уурхайн хүнд машин механизм дотор кино театр байгуулж, кофе шоп ажиллах гэнэ. Та бүхний харж байгаа "ЭШ-1590" гэх энэ аварга том уурхайн машинаас таван Гавьяат, гурван Хөдөлмөрийн баатар төржээ.
Энэ талаар "Багануур" ХК-ийн захирал Д.Түвшинжаргал "Манай уурхай өнгөрсөн жилээс 30, 40 жил ашигласан машин техникээ шат дараатай зогсоож байгаа. Эдгээрийг төмрийн хаягдал болгохгүйгээр үүнийгээ ашиглан уурхай дотроо "Төмөр динозавр" нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Энэ машин маань ашиглалтын хугацаанаасаа 20 жил илүү ажилласан. Багануурын уурхайчид 25 жил ашиглах ёстой машин техникийг 45 жил ашиглаж, ажиллуулсан гэсэн үг.
Нийслэлд 420 гаруй мянган цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд байдаг. Хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар цөөн байдаг.
Тийм учраас хүүхэд, залуучуудад танин мэдэхүйн ач холбогдолтой музейг шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн Багануурын уурхайн нь зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын зам дээр байрладгаараа онцлог. Энэ аварга том машин техник дотор кино театр, кофе шоп байгуулаж гэж байгаа" гэв.








Гэрэл зургийг О.Болорсувд
3,569.17






















































Холбоотой мэдээ