Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр нийслэлчүүд ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксжсон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон билээ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрийн цахим хуудастаа "Энэ жил өөр яах юм гэж загнаж байгаад Хятадаас шахмал түлш авч ирэх юм байх, уг нь Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байна. За тэгээд Хятадаас авч ирэх шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлаж өгнө. Хүмүүс жаахан даарна байх, тэрийг тоохгүй нь л дээ. Уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлж ялгарах утаа буурч таарна. Ингэхээр зэрэг “тээр утаа буурч байгаа биз” гээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь тэр үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбумаар татаас өгнө. Тэгээд эргээд таван жил болоод хартал гэр хороололгүй болчих хэдэн их наядын хөрөнгийг түлшинд хийгээд шатаагаад байхгүй болгочихсон, гэр хороолол нь бахь байдгаараа байж л байна. Бөөн хэрүүл уруул болчихсон. Тийм учраас УИХ “түлш, зууханд төсөв зарцуулахгүй” гэж тогтоол гаргасан.
Би гэхдээ Монгол парламентын засаглалтай улс гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчихаж байна.
Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэхдээ энэ бол алдаа. Эсрэг тэсрэг байр суурьтай ч намын бодлого шийдвэр хэмээн дуугүй явж байгаа эрхэм нөхөд өө, энэ шийдвэр бол нэгд шинэ түлштэй холбоотой техникийн урьдчилан таашгүй эрсдэлтэй, хоёрт асар их мөнгийг эргэлзээтэй зүйлд зарцуулснаараа утаа бууруулж улс төрийн оноо авах биш эсрэгээрээ эдийн засаг хэцүү үед монголчуудаас харамласан мөнгөө гадагш урсгаж, дааруулж өвөлжүүлсэн хэмээн шалдаа буутал унахын цондон гэдгийг зөвлөн хэлье" гэх байр суурийг илэрхийлжээ.
3,576.03






















































Нэргүй 2025-08-14 66.181.178.147
өөрөө хотоос яв
Нэргүй 2025-08-14 66.181.191.83
нэг л худал ярьж дүр эсгэж попорсон новшнууд.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-08-14 59.153.114.133
Хятад өмхий санаатай .одоо л.хятад сайн.санаат
болчихсон.1 хятад 5 монгол эмэгтэйд үрээ цацах
бодологотой улс!?хятад их.дагавал мөхнө шүү!?
Иргэн 2025-08-14 59.153.112.82
Хятадууд ямар түлш түлж, утааны асуудлаа шийдэж байна, зүгээр тэрийг л дуураймаар байна.
Нэргүй 2025-08-14 66.181.183.26
gaz & tog
Нэргүй 2025-08-14 66.181.191.198
Няибаатарыг огцруул
Нэргүй 2025-08-14 202.70.34.98
Тэгээд бид нарыг утаандаа хордож үх гээд байгаа юмуу. Хагас коксоор хийсэн шахмал түлш түлэх нь агаарын бохирдлыг бууруулна. Чиний яриад байгаа нүүрсийг түлэхээр өмнөхөөс ялгаагүй утаатай гэдгийг инженер байж ойлгодоггүй юмуу. Одоохондоо манай улсад хагас коксын үйлдвэр байхгүй учраас хятадаас авахаас өөр сонголтгүй байгаа шд
далай 2025-08-14 45.117.34.202
энэ хүн кокс ярих эрхгүй хүн улаанбаатар утаагүй нэг өвлийг давах гэж л байна хэрэв энэ арга сайнаар төгсөвөл хүмүүс ойлгон коксын үйлдвэр ээ барина Бид олон жил будилаж байна энэ байтугай мөнгө урсгасан шүү дээ
Зочин 2025-08-14 160.250.66.4
Өөрсдөө хангалттай нүүрстэй байж явж явж Хятадаас хагас коксжсон нүүрс авах нь арай л дэндүү "тансаглал" юм даа. Яасан их мөнгөтэй баян улс вэ л гэмээр гэтэл ард олон нийтээрээ ядууралд улам живж байна. Коксжуулах гэдэг нь тийм ч "нарийн том, үнэтэй" технологи биш л дээ, бид өөртөө хийчих нүүрсээ тийм түвшинд боловсруулах бүрэн боломжтой.
Нэргүй 2025-08-14 103.229.122.112
хэ хэ 1т 70р зараад буцааж 1шуудайг 70р авч ард түмэнд шахаж байгаа процесс өөр юу ч биш ямар хүмүүс дээр заларсан нь харагдах биз
Нэргүй 2025-08-14 202.126.91.193
ЭНЭ ИХ МЭДЭГЧ АЯТАЙ ЯРЬДАГ ХҮН Ч БАС Л БУЛХАЙТАЙ ЭТГЭЭД. МӨНГӨ Л ЯРЬДАГ МӨНГӨНИЙ БООЛ. ИРГЭД, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЯРИХГҮЙ БАЙНА. ЯМАР БОЛОВЧ ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКЖСОН ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД ҮЗЭХ НЬ ЗҮЙТЭЙ. УГААСАА ТА НАР МӨНГӨ Л ХАРВАЛ ХУЛГАЙЛДАГ БИЗДЭЭ. АРД ТҮМЭН БИДЭНД ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ БАЙНА
Зочин 2025-08-14 192.82.92.42
Унэн угээ зоригтой хэлж, тэмцээрэй!
Нэргүй 2025-08-14 202.131.225.197
Тэгээд яах гээд байгаа хар ац вэ? Утаанд хордож үхлээ ш дээ. Мөнгөөр аваад, мөнгөөр нь буцаагаад зарчихаар болоо биш үү? Татаас өгөхгүй л бай л даа. Түүхий нүүрс түлүүлэхгүй, түлшийг нь өөрийн өртгөөр нь зараад нэг өвөл явъя л даа. Болмооргүй бол хөдөө рүүгээ буцацгаана биз. Хүний өмнөөс амьдарч байгаа юу? Хотод амьдрахыг үнэтэй болго. Чадах нь амьдраад, чадахгүй нь зайлаг л дээ. Үнэгү шахуу түлш өгөөд байхаар чинь хотод шаваад байна.
b 2025-08-14 103.14.38.75
z**l s** mini hudlaa shaagaad bid utaand uhmeergui bn
КҮН 2025-08-14 66.181.190.143
өөдтэй хүн бишээ энэ.гэнэт гарч ирсэн их мэдэгч.поп санал цуглуулагч
Зочин 2025-08-14 66.181.176.29
юуч хийхгүйгээр ард иргэдээ угаартуулаад байх уу өвөл ойртсон түлээд үзсэн дээр шүү гишүүнцэрээ
Нэргүй 2025-08-14 103.168.34.69
Зүгээр л Налайхынхаа нүүрисийг түлцгээ.
Зочин 2025-08-14 66.181.176.29
тэгээд яг яах гээд бгаа хоолны сав бэ эхний ээлжинд үйлдвэртэй болтлоо Хятадаас авъя гээд бгаан бишүү энэ улс чинь хийж чадахгүй ажил маш их бна чадахгүй ажлаа Хятад болон өөр улсаас гуйхаас өөр арга бгаа гэж үү эсэргүүцэгчээ олон хүн угаартаж үхээд бна
Нэргүй 2025-08-14 66.181.190.143
Монгол хүн хөдөө хэсч хониний мах идэж архи ууж бол чадна
Нэргүй 2025-08-14 103.229.122.118
Ингээд л Хятадаас хараат байгаа юм шүү дээ.
Нэргүй 2025-08-14 66.181.179.247
ХОЛ ОЧИЖ х**. ЧИНИЙ НЭГ ГИШҮҮНЦЭР БИДЭНД ОГТ ХАМААГҮЙ. НҮҮРСНИЙ АССОЦИАЦИЙГ УДИРДАЖ БАЙХДАА ТЭГЭЭД ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР МОНГОЛД БАЙГУУЛАХГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ???
Нэргүй 2025-08-14 66.181.178.148
sumyabazariin uriig tulj bndaa
Яг үнэн 2025-08-14 202.9.46.27
Үнэн, гэхдээ энэ чинь хулгайч шүү дээ. Хулгайч хүн үнэнийг хэлсэн ч худлаа л болно шүү дээ.
Нэргүй 2025-08-14 66.181.179.247
Тийм шүү. Дүүтэйгээ нийлээд бөөн мөнгө идээд овоолсон шороо үлдээсэн гэж яригдаж байсан
зочин 2025-08-14 66.181.191.50
Өөр ямар арга байгаа юм хэлээч, Туршиж үзээд хийгээч Үр дү гарга л даа , Худал хэл амаа билүүдэж,шүүмжилж,, эх оронч болж жүжгэлж хэн ч чадна
Т1 2025-08-14 202.9.46.27
Энэ Ж.Золжаргал чинь өөрөө хулгайч nuздаа.