ОБЕГ: 17-21 насны залуус усанд живж, осолдож байна

ОБЕГ: 17-21 насны залуус усанд живж, осолдож байна

ОБЕГ: 17-21 насны залуус усанд живж, осолдож байна

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2024.07.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Албанхны өгсөн мэдээллээр, маргааш буюу долдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хэт халж байгаа учраас гэнэтийн усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Мөн борооны өмнө салхины хүч нэмэгдэж, аянга цахилгаантай байх төлөвтэй байна.

Долдугаар сард нийт нутгаар хур тунадастай, наймдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дундажаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна гэдэг мэдээллийг цаг уурын байгууллагаар ирүүлж байна. Энэ жил олон аймаг, сумын түүхэн ой тохиож, иргэд олноор орон нутаг руу явж байгаа учраас анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.

Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд усанд осолдсон иргэдийн судалгааг хийхэд, улсын хэмжээнд нийт 10.034 иргэн усанд осолдсон харамсалтай дүн мэдээ гарчээ. Эдгээрээс ид насныхан буюу 17-21 насны залуус осолдсон бол 67 хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Гол мөрний хувьд Туул голд 26 хувь, Хараа, Ерөө голуудад бас хүн эндэх тохиолдол олон байгааг мэргэжилтнүүд онцлов.

Ослоос сэргийлэх самбар байршуулж, завьтай эргүүл ажиллаж байна. Иргэдийн зүгээс тухайн шаардлагыг хүлээж авсны дараа эрсдэлд орох тохиолдолд байна. Жишээлбэл, долдугаар сарын 15-ны өдөр завьт эргүүл ажиллаж, голын эрэг дагуух иргэдэд шаардлага тавьсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ороорой гэсний дараа төд удалгүй ослын дуудлага ирсэн. Нөгөө шаардлага тавиад явсан иргэдийн нэг нь усанд осолдож, живсэн байсан. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвлөмж сэрэмжлүүлгийг хэрэгжүүлэхийг хүсч байна.

Энэ оны гарснаас хойш нийт 82 усны осол бүртгэгдэж, 68 иргэн усанд живж, осолдсон. Үүн дотроо 55 том хүн, 13 хүүхэд байна. Өнгөрсөн 2023 онд 66 иргэн нас барсан байдаг. Энэ оны наймдугаар сарын 15-ныг хүртэл энэ тоог нэмэгдэхгүй байхад анхаарах шаардлагатай байна. Осолдсон нийт иргэдийн 14 хувь нь усанд сэлж чаддаг байсан. Бас ганцхан хором хүүхдээ анхаараагүй нь улмаас хүүхдээ хийлдэг гудас, завьнаас унагаж, эрсдэлд оруулж байна. х

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 минутын өмнө 27.123.212.86

Цээсүрэн сэтгүүлч ээ : " Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу ороорой гэсний дараа " – энэ арай биш байхаа тэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж