“Гурилын үйлдвэрүүдийг хаасан ч хотойхооргүй ашиг хийсэн”

Хуучирсан мэдээ: 2024.04.11-нд нийтлэгдсэн

“Гурилын үйлдвэрүүдийг хаасан ч хотойхооргүй ашиг хийсэн”

“Гурилын үйлдвэрүүдийг хаасан ч хотойхооргүй ашиг хийсэн”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбараар бол гурил үйлдвэрлэлийг хоёр жил хаасан ч эзэд нь хотойхооргүй ашиг хийжээ. Энэ тухай тэрбээр “Хилийн цаана 960 төгрөгийн үнэтэй байгаа нэг кг гурил Монголд 2800 төгрөгөөр зарагдаж байгаа нь худалдан авах чадвар сайнгүй байгаа үед ард иргэдэд хүндээр тусч байна. Зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож, үнийн хөөрөгдлийг буулгах ёстой. Үндэсний гурил үйлдвэрлэл цөөхөн хэдэн хүний мэдэлд шилжсэн. Хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ өсгөдөг байдал нь тогтоогдсон гэдэг дүгнэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гаргасан. Шийдвэртэй алхам хийхгүйгээр гурилын үнийг буулгах боломжгүй. Засгийн газар өмнө нь импортын гурилд хэмжээ зааж, хугацаа тавьж байсан тохиолдол бий. Тэр үетэй нь давхцуулаад гурил үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ багасгаж, зогсоодог.

Гурил үйлдвэрлэгчид бүтэн хоёр жил үйлдвэрлэлээ хаахад хотойхооргүй их хэмжээний ашиг олчихсон этгээдүүд байдаг нь зах зээл дээр тодорхой болсон. Ийм хүмүүс ард иргэдийн амьдралыг бодож гурилын үнээ буулгахгүй гэдэг нь ойлгомжтой болсон.

Тийм учраас Засгийн газар импортын татварыг тэглэх, хугацаагүй оруулж ирэх боломжийг нээж өгч байгаа.

Нэг кг гурил 1600 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой байхад Монголд хамгийн хямд гурил нэг кг нь 2800-2900 төгрөгт хүрсэн нь ард иргэдэд хүнд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үнэн шүү дээ. 600 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 10 шуудай гурил авч чаддаг байсан бол өнөөдөр таван шуудай гурил авч хүчрэхгүй болсон. Гэтэл Ардчилсан намын дарга ойлгохгүй, хурал дээрээ Засгийн газрыг гурилын үнэ ярилаа гээд шүүмжлээд зогсч байгаа юм. Ардчилсан намаас гурилын үйлдвэр эрхэлдэг гурав, дөрвөн хүн нэр дэвших юм билээ. Тэр хүмүүсийнхээ ятгалганд орж, нөлөөнд автаж, тэндээсээ сонгуулийнхаа зардлыг босгож байгаа болоод тэгж ярьж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр юу үнэн бэ гэхээр хилийн цаана байгаа үнээс гурав дөрөв дахин өндөр үнэтэй гурилыг монголчууд хэрэглээд байгаа нь үнэн” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж