Хятадын экспорт 7 жилийн дараа анх удаа буурчээ

Хятадын экспорт 7 жилийн дараа анх удаа буурчээ

Хятадын экспорт 7 жилийн дараа анх удаа буурчээ

Хятадын экспорт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээлтээс давсан өндөр үзүүлэлттэй байсан. Гэвч бүтэн жилээр нь аваад үзвэл 2023 онд экспортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, 2023 онд Хятадын экспорт долоон жилийн дараа анх удаа буурав.

Арванхоёрдугаар сард тус улсын экспорт 2.3 хувиар, импорт 0.2 хувиар өссөн аж. Харин бүтэн жилээр нь тооцвол 2023 онд экспорт 4.6 хувиар, импорт 5.5 хувиар буурчээ. Дэлхийн эдийн засаг өнгөрсөн онд удаашралтай байсантай энэ нь холбоотой.

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо нь 2023 онд Хятадын хамгийн том худалдааны түнш байв. Үүний дараа Европын холбоо орж байна. Харин улсаар нь авч үзвэл АНУ нь Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байна.

Хятадаас АНУ-руу экспортын хэмжээ өнгөрсөн онд 47 хувиар, импорт 13 хувиар өсчээ.

Тэгвэл дэлхийн хамгийн том нефтийн импортлогч Хятад улсын түүхий нефтийн эрэлт 2023 онд 7.7 хувиар буурчээ. Харин автомашины экспорт өмнөх жилээс 69 хувиар өссөн. Тус улс Японыг гүйцэж, дэлхийн хамгийн том автомашин экспортлогч болох төлөвтэй байна. Цахилгааны машины зах зээлийн хурдацтай өсөлт, Оросын эрэлт хэрэгцээ зэрэг нь Хятадын экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-13 202.126.89.97

Харин бид хоёр хөршөө сүүрээсэй сөнөөсэй ,улс орон нь усдаасай гэж солиорч байхын оронд тэдэнтэй эвтэй найрсаг харилцаатай байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг бодох хэрэгтэй.Тэд биднээс хаашаа ч холдохгүй ,гадаад худалдааны гол түншүүд хэвээрээ л байх болно, Бид хөршүүдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлж байж л урагшлана.

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж