Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Мөсний баяр 2024 оны гуравдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд болно. Энэ жилийн баярын онцлог нь уламжлалаа шинэчлэлтэй хослуулж, мөсний үзүүлбэр үзүүлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Одоогоор мөсний баярын хөтөлбөр батлагдаагүй байгаа аж.
Өнгөрсөн жилийн хувьд 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөж байсан бөгөөд үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 2800 орчим автомашин зорин очжээ.
Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гуравдугаар сарын 5, 6-нд цас, цааны баяр хоёр дахь жилдээ болох гэнэ. Үргэлжлүүлэн Ханх суманд гуравдугаар сарын 15-18-нд олон улсын мөсний загасчлалын тэмцээнийг зохион байгуулах аж.
"Хөх сувд" мөсний баярыг 2022 оны тавдугаар сард ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Баярын үеэр цагдаа, онцгой, хилийн цэргийн алба хаагчид ажиллана. Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Үүнийг өрх гэж нэрлэдэг.
- Хөвсгөл нуурын "Ашихай", "Мэргэний үзүүр", "Хар ус", "Хадан хүй" гэдэг газруудад жил бүр өрх гарч хөлддөггүй.
- Энэ жилийн хувьд Хөвсгөл нуур ихээхэн цоорхой ихтэй хөлдсөн.
- 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар "Жиглэг", "Хар ус", "Хачим" гэдэг газрууд хөлдөөгүй байсан ба бүхэлдээ битүү мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хүн, мал машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.
- Иймд Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч, аялж зугаалж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган, мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Нэргүй 2024-01-13 213.87.132.60
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-13 202.179.26.150
Нуур бүрэн хөлдөөгүй өрхөлж хөлдсөн байхад мөсний баяр хийж баахан хүн мөсөн дор орж үхүүлэх нь дутаж
Нэргүй 2024-01-13 103.212.116.174
Энэ ямар тэнэг зураг вээ… хүүхэд биш дээ
Нийслэлийн иргэн 2024-01-13 103.10.21.31
Эх орондоо хайртай иргэн бүр энд очиод хэрэггүй байхаа . Очсон хүн бүр наад зах нь бие засах газар ч байхгүй. Гадаадынхан хүртэл очино. Эр эмгүй ил биз засна. Гар нүүрээ угаачих газар ч байхгүй. Бүгд орчиноо бохирдуулсан нөгцөл байдал үүсгэнэ. Арай өөр аргаар мөнгө олж болно шүү?