Хагас тэрбум өндгийг хураав

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Хагас тэрбум өндгийг хураав

Америкийн хүнсний бүтээгдэхүүн ба эмийн хяналтын алба (FDA) худалдаанаас хураагдсан таван зуун сая гаруй өндөгний сальмонеллын гол халдварын эх сурвалжийг олж тогтоов.

Шалгалтын явцад Айова мужийн Wright County Egg  гэх өндөг үйлдвэрлэгчийн тахианы тэжээлээс сальмонелл илэрчээ. Үүний зэрэгцээ халдвар гаргагчийг тахианы өтгөс болон үйлдвэрийн явган хүний замуудаас цуглуулсан материас олов.
FDA байгууллагын мэргэжилтнүүд лангуунаас хураагдсан 550 сая өндөг үйлдвэрлэсэн хоёр үйлдвэрээс 600 орчим дээж аван шинжилгээ хийлгэсэн байна. Тус албаны ажилтан эмэгтэй Шерри Макгарри (Sherri McGarry) хэлэхдээ шинжилгээний дүн бүрэн гараагүй учир халдварын шинэ голомт илэрч магадгүй гэлээ. Энэ жилийн зургадугаар сард сальмонеллийн өвчлөлт долоо хоногт 200 орчим бүртгэгдэж байснаас Wright County Egg үйлдвэр мэргэжилтнүүдийн хараанд өртсөн байна. Америкийн өвчлөлтийг хянах ба урьдчилан сэргийлэх албаны (CDC) мэдээгээр АНУ-д сальмонеллийн цэвэр байх хэм хэмжээ нь долоо хоногийн 50 тохиолдол болдог ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж