МСМ ГРУПП 25 жилийн ойн хүрээнд “Наадмын чимэг” автомашины бэлэгтэй урамшууллын аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2023.06.19-нд нийтлэгдсэн

МСМ ГРУПП 25 жилийн ойн хүрээнд “Наадмын чимэг” автомашины бэлэгтэй урамшууллын аян зарлалаа

МСМ ГРУПП 25 жилийн ойн хүрээнд “Наадмын чимэг” автомашины бэлэгтэй урамшууллын аян зарлалаа

1998 оноос эхлэн дотоодын зах зээлд Mercedes-Benz брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “МСМ Групп” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа билээ.

25 жилийн түүхэн энэ цаг үе болон Үндэсний их баяр наадмын улирал эхэлсэнтэй холбоотой МСМ Группийн зүгээс эрхэм харилцагч нартаа зориулан зах зээлд албан ёсоор нийлүүлж буй 𝗠𝗲𝗿𝗰𝗲𝗱𝗲𝘀-𝗕𝗲𝗻𝘇, 𝗙𝗼𝗿𝗱, 𝗝𝗲𝗲𝗽, 𝗕𝗬𝗗 болон 𝗥𝗔𝗠 𝗧𝗿𝘂𝗰𝗸𝘀 брэндийн бүх загварын автомашины худалдан авалт бүрд “Наадмын чимэг” 2+5 урамшууллын аяныг зарлаад байна.

2+5 урамшууллын аяны хүрээнд худалдан авалт хийсэн харилцагч бүрд:

2 САЯ ТӨГРӨГИЙН ШИНГЭН ХҮНС ХУДАЛДАН АВАХ ЭРХ

МСМ Групп ХХК-ийн охин компани “МСМ Бетастар” ХХК нь шампэйн, дарс, коньяк, виски, текила, ликёр, жин, архи, эрч хүчний ундаа, жүүс, оргилуун ус ундаа гэх мэт дэлхийд танигдсан Moët Hennessy, Diageo, Brown-Forman, Red Bull, Ocean Spray, Lucas Bols, Fever-Tree, Mark Anthony, Borco, Flor de Caña болон Bellenda брэндийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьютор эрхтэйгээр борлуулдаг бөгөөд эрхэм харилцагч та тус урамшууллын хүрээнд 2 сая төгрөгийн үнэ бүхий ямар ч төрлийн шингэн хүнс худалдан авах боломжтой юм.

5 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, НЭМЭЛТ ТОНОГЛОЛ ХУДАЛДАН АВАХ ЭРХ

Оригинал сэлбэг, баталгаат засварын үйлчилгээг үзүүлэгч МСМ Автомотив засварын төвийн зүгээс таны аялал зугаалгад тань хүч нэмэх шинэ автомашины авалт бүрд 5 сая төгрөгийн үнэ бүхий нэмэлт засвар үйлчилгээ болон мөн Америк чанар бүхий 𝗥𝗶𝗴𝗶𝗱, 𝗠𝗼𝗽𝗮𝗿 брэндүүдийн нэмэлт тоноглол, сэлбэгийн сонголттой худалдан авах эрхийг бэлэглэж байна.

Та дэлгэрэнгүй мэдээллийг 7718-1111 дугаараас аваарай.

Үзэсгэлэнгийн танхимын ажиллах цагийн хуваарь:

  • Даваа – Ням: 09:00-21:00

Хаяг: Яармагийн гүүрний зүүн талд, MСM Группийн байр, МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж