ХХБ-ны төлөөллүүд БНХАУ-ын корреспондент харилцаатай банкнуудтайгаа уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

ХХБ-ны төлөөллүүд БНХАУ-ын корреспондент харилцаатай банкнуудтайгаа уулзалт хийлээ

Худалдаа, хөгжлийн банк БНХАУ-ын корреспондент харилцаатай банкнуудтайгаа цар тахлын дараах анхны биечилсэн уулзалтуудаа хийлээ. БНХАУ-д болсон тус уулзалтуудаар худалдааны санхүүжилт, банкны төлбөр тооцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа хэлэлцэн дүгнэж, дараагийн түвшинд өргөжүүлэхээр боллоо.

БНХАУ нь Монгол улсын гадаад худалдааны хамгийн том түнш бөгөөд тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг билээ. 2022 онд хоёр орны хооронд хийгдсэн худалдааны дүн 13.6 тэрбум орчим ам.долларт хүрсэн. Энэ нь Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийн ойролцоогоор 64 хувийг эзэлж байна.

Худалдаа, хөгжлийн банк  Хятадын Хөгжлийн Банктай хамтран ажиллаж БНХАУ-аас тоног төхөөрөмж, машин механизм болон барилгын материал зэрэг бүтээгдэхүүн импортолдог харилцагчдыг урт хугацаатай зээлээр санхүүжүүлж байгаа юм. Энэ нь хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй бодит хувь нэмэр билээ.

Түүнчлэн өндөр технологийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн болон цахилгаан бүтээгдэхүүнүүдийн экспортыг дэмжих зорилготой Хятадын экспорт, зээлийн даатгалын корпорац болох SinoSure-тай хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч үргэлжлүүлэн экспортын даатгал болон банкны баталгаа зэрэг төрөл бүрийн санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглан урт хугацаатай санхүүжилтийн схемийг харилцагчдад санал болгохоор харилцан тохиролцлоо.

ХХБ БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран гадаад худалдаа, барилга угсралт, харилцаа холбоо, уул уурхай болон аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-аас бүтээгдэхүүн, үйлчилгээ импортолдог болон тус улс руу бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортолдог харилцагчдад таатай нөхцөл бүхий богино болон урт хугацаат санхүүжилт олгох замаар хоёр улсын хоорондын худалдааг дэмжих, мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчдад банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэн ажилласаар байна.

Хөгжилд Хамтдаа

Худалдаа Хөгжлийн Банк

 

           

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж