Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна.
- Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
- Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
- Нэгдүгээр сарын 14-16-нд Жүдо бөхийн УАШТ,
- Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- Нэгдүгээр сарын 22- нд 12:00 цагаас "Талх чихэр" ХК-ний нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд тус тус болно.
2022 оны сүүлийн барилдаан буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, анх удаа Ерөнхийлөгчийн цомыг гардсан. Харин Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хан-Хэнтийн-Аварга дэвжээний бөх, шинэ, залуу улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэсэн билээ.
Холбоотой мэдээ