Нимбэгийг хэрэглэх 5 зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Нимбэгийг хэрэглэх 5 зөвлөгөө

 Нимбэг нь цэвэрлэх, үнэр дарах гэх мэт олон талын ашигтай
гэдэг нь өдөр тутмын амьдрал дээр батлагдсаар байдаг билээ. Энэ удаа та
бүхэндээ шинэ нимбэгийг ашиглаж болох таван зөвлөгөөг хүргэе.

1. Сайхан үнэртэй болгох. Та уух
ногоон цайндаа зүсэм нимбэг нэмсэнээр цайныхаа үнэрийг сайхан болгоод
зогсохгүй хоолны шингээлтэд сайн нөлөөтэй.

2. Хөлсний үнэр дарах. Суга болон
хөлөндөө нимбэгийн шүүс түрхвэл таны хөлс ялгаралт багасдаг байна.

3. Наранд түлэгдсэн арьсыг
зөөлрүүлэх. Нимбэгийн шүүсыг хүйтэн устай холиод арьсандаа түрхээрэй.
Энэ нь наранд түлэгдсэн арьсыг тайвшруулж, хурдан сэргээдэг байна.

4. Угаалганд хэрэглэх. Толбо болсон
хувцас, хэрэглэлийг нимбэгийн шүүсээр арчиж, шаардлагатай бол хэсэг
хугацаанд дэвтээх нь үр дүнтэй байдаг байна.

5. Сав суулгаа цэвэрлэх. Нимбэгийн
шүүс болон давс нь гал тогооны сав суулгыг цэвэрлэх хамгийн сайн
цэвэрлэгч болдог гэнэ.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж