Улаанбаатарт өчигдөр /2022.06.18/ орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэл хот хогондоо дарагдлаа. Хотын төв болон алслагдсан гэр хорооллын бүсэд үерийн улмаас энд тэндгүй хог бөөгнөрчээ. Үерийн далан дээр гэр барьж, шороогоор дүүргэх явдал нь нэн эрсдэлтэй бөгөөд их хэмжээний хог цугларах шалтгаан болсныг албаныхан хэлэв.
Сонгинохайрхан дүүрэг болон дарь эхийн орчимд их хэмжээний хогон овоо үүсчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг зургаан цэгийн шил, лааз урсаж, зам руу орсны улмаас тус нөхцөл байдлыг бий болгосон гэнэ.
Хог нь төрөл бүрийн нян бактерийг агуулдаг төдийгүй орчны бохирдлыг үүсгэдэг. Иймээс цэвэрлэгээ, ариутгалын ажлыг нэн даруй хийх шаардлагатай юм. Цаашлаад иргэдэд хогоо зөв зохистой менежментээр хаях сэтгэлгээ дутагдаж байгааг зарим иргэд онцлов. Түр зуурын хүчтэй аадар бороо нийслэл хот үер усны аюултай нөхцөлд ямархуу бэлтгэлтэй байгааг харуулаад ийн харууллаа.
.
Холбоотой мэдээ