Нийтийн эзэмшилд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачна

Хуучирсан мэдээ: 2025.02.05-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшилд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачна

Нийтийн эзэмшилд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачна

Нийслэлийн хэмжээнд жил бүр бүх нийтийн цэвэрлэгээг нийслэлийн Захирагчийн албанаас зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд зургаан удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөжээ.

Тэгвэл удахгүй болох сар шинийн баярыг угтаж энэ сарын 22-23-нд бүх нийтийн их цэвэрлэгээг хийхээр төлөвлөж дүүргүүдэд мэдэгдээд байгаа ажээ.

Бүх дүүргийн ЗДТГ тухайн дүүргийнхээ гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцах юм байна. Харин харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэхийг уриалж байгаа аж.

Мөн гэр хорооллын иргэд болон орон сууцны иргэд өөрсдийн гэр, сууцныхаа ойр орчмын зам талбайг цэвэрлэх юм.

Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ тул хог тээврийн компаниуд оролцож нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэнэ гэж нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж