Хиагт дээр Монгол Улс руу тээвэрлэж байсан 9.105 сая рублийн үнэ бүхий, тонн гаруй барааг ОХУ хураан авсан мэдээлэл гарсан билээ. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар Буриадын Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч И.Ю.Бурлукаас тодруулсан байна.
И.Ю.Бурлак хэлэхдээ "Нэг нь транзит лац тавигдаагүй. “Амвэй” бүтээгдэхүүнүүдийн хувьд гаальд огт мэдүүлээгүй зөрчил гаргасан. Хураах нөхцөл үүсээгүй. Хүсэлт гаргаад, тодорхой торгууль төлөөд, гаргаж болно” гэжээ.
Иймд аж ахуйн нэгж, иргэдэд хилээр нэвтрүүлэх барааны мэдээллээ зөв авч, хариуцлагатай байхыг сануулж байна.
Холбоотой мэдээ