Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгийд гарсан ойн түймрийг унтраахаар 299 хүн ажиллаж байна

Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгийд гарсан ойн түймрийг унтраахаар 299 хүн ажиллаж байна

Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгийд гарсан ойн түймрийг унтраахаар 299 хүн ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны 15:00 цагийн байдлаар нийт зургаан ойн түймэр идэвхтэй байна. Эдгээрийн гурвыг цурамд оруулж, үлдсэн гурвыг хяналтад авч, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Түймрийг унтраахаар нийтдээ:

  • 227 алба хаагч
  • 17 автомашин
  • Нэг нисдэг тэрэг
  • Мэргэжлийн ангийн 72 хүн, дөрвөн автомашин, 29 морьтой хүч
  • Нийт 299 хүн, 21 автомашин, нэг нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Байршлаар нь авч үзвэл:

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд хаёр
  • Увс аймгийн Сагил суманд нэг нийт гурван ойн түймэр цурамд орсон
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумууд,
  • Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан гурван ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Өчигдөр бүрэн унтраасан түймрүүд:

Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд дараах газруудад гарсан дөрвөн ойн түймрийг бүрэн унтраажээ:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”
  • Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”
  • Мандал сумын “Гуртын уулын хойд тал”,
  • Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” орчмын түймрүүд.

Мөн гурван түймрийг тухайн өдөр цурамд оруулсан байна.

Энэ онд 216 түймэр бүртгэгджээ

2025 он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, Нийслэлийн гурван дүүрэгт, нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Түймрийн илрүүлэлт дараах байдлаар хийгджээ:

  • Есөн хувь нь иргэдийн дуудлага, мэдээллээр
  • Есөн хувь нь сансрын дулааны цэг илрүүлэх сайтаар
  • Хоёр  хувь нь нисдэг тэргээр тандалт хийж илрүүлсэн байна.

Түймэр гарч байгаа шалтгаан нөхцөлийн талаар тодруулбал, дийлэнх шалтгаан нөхцөл нь иргэдийн буруутай байдал ил задгай гал түлсэн, ой хээрд явахдаа галын аюулгүй байдлыг хангаагүй, эртний зан үйл хийхдээ зул, хүч, арц, лаа асааж үлдээсэн шалтгаануудаас үүдэж байна. Дээрээс нь байгаль уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дулаарал, уур амьсгалаас бас шалтгаалж байгаа” гэж албаны хүн нь мэдээллээ.

С.УЧРАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-06 202.168.34.79

Модны хөрөө рам ажиллуулдаг пиздакууд албаар гал тавьж шатаагаад байгаа. 90 ээд оны сүүлээр сэлэнгэ тэргүүтэй ой модтой аймгуудад засаг дарга нар нь хүртэл хөрөө рам ажиллуулдаг байсан шүү дээ. Тэгээд гал тавьж шатаагаад ой цэвэрлэх нэрээр мод бэлдэх зөвшөөрөл аваад нойтон ургаа мод огтлоод байдаг. Шалгаж баримаар юм

Avatar

Нэргүй 2025-08-06 59.153.112.61

Хөвсгөлийн Засаг дарга Төмөрбаатар Улсын алдарт уяач болохоор морио чирээд наадам хэсээд явсан, Онцгойн ажилчид нь нүцгэн гараараа түймэр цохиж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж