ТӨК-ийн захирлуудын цалинг 5 саяар хязгаарлая!

ТӨК-ийн захирлуудын цалинг 5 саяар хязгаарлая!

ТӨК-ийн захирлуудын цалинг 5 саяар хязгаарлая!

Нам, намын тавиулуудын шахааны газар болж хувирсан төрийн өмчит компаниудыг ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаар нь эрэмбэлэн, цэгцлэх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийхээр болсон нь энэ намрын улс төрийн хамгийн том тоглолт болж мэдэхээр байна.

Учир нь, төрийн өмчийн оролцоотой 109 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэгтгэх, татан буулгах зэрэг арга хэмжээ авснаар 87 болгож цөөлнө.  Ингэхдээ компани нь ашиггүй ажиллаж байхад өндөр цалин, хангамж авч туйлдаг асуудлыг ч цэгцэлнэ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн тайлбараар сар бүр 30 сая төгрөгийн цалин авдаг төрийн өмчит компанийн захирлуудын үндсэн цалинг бууруулж, жилийн эцэст ажлынх нь үр дүнгээр урамшуулдаг тогтолцоонд шилжүүлэх нь.

Өнгөрсөн хугацаанд хамгийн өндөр цалин хангамжийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ компани болон Хөдөө аж ахуйн биржийн захирал авч иржээ.  Нэг үгээр хэлбэл, дээрх компанийн захирлуудын сарын цалин 30 сая төгрөг гэж ойлгож болно.  Гэвч эдгээрээс “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлуудын сарын цалин 30 сая төгрөг байгаа нь нүүрсний үнэ ханш унасан нөхцөлд хэтийдсэн цалин болж бууж буй. Мөн захирлын цалин өндөр байхын хэрээр газрын дарга нарын цалин ч мөн өндөр.  Дээр нь төрийн өмчит компаниудад нам, намын тавиулуудыг улстөрчид “байршуулах”-аас эхлээд бараа материалын “шахаа” –г ч хийж ирсэн.  Иймээс Засгийн газар зорьсноо ажил хэрэг болгож чадвал тавиулуудыг явуулах боломжтойгоос гадна төрд ачаа болж ирсэн компаниуд ч цэгцрэх боломж бүрдэнэ. Учир нь компани нь ашиггүй ажиллаж алдагдал хүлээгээд байхад захирлууд нь өндөр цалин хангамж эдлэн ямбалдаг буруу жишгийг хязгаарлах юм.

Гэхдээ энэ ажлыг хийхдээ ТӨК-ийн захирлуудын үндсэн цалинг таван сая төгрөгөөр хязгаарлах,  үр дүнгээс хамаарах урамшууллыг нь бодитой тогтоох, компанийн ТУЗ-ийн гишүүдэд цензуртэй хандаж, хяналт тавьж чадах хүмүүсийг сонгодог болох зэргээр аль болох намын харьяаллаас ангид байлгахад анхаарахгүй бол тавиулуудыг тэжээдэг, сонгуулийн циклээр ажил нь өрнөдөг, Засгийн газар солигдох бүрийд дараагийн ээлжийнх нь орж ирж, бужигнуулдаг байдал засрахгүйг сануулах хүмүүс ч олон байна.

Төрийн өмчит компаниудад өнгөрсөн хугацаанд хийгдэж ирсэн томилгоо ч том жишээ болж буй.

Жишээ татвал, Монголын саалийн үнээгээр нэрлэгдэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол” нэгдэлд Ерөнхийлөгчийн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, “Монголросцветмэт”, "Эрчист Монгол" зэрэг компанийн удирдлагаар УИХ-ын 2024 оны сонгуульд өвдөг шороодсон улстөрчид томилогдож очсон.

Дээр нь хулгай луйвар илрүүлэх нэрийн дор бүтээмжийн менежер, хяналтын менежерүүд томилсон нь давхардсан бүтцийг үүсгэснээс гадна цалин хангамжид нь мөн тэрбум, тэрбум төгрөг зарцуулж байна.

Менежерүүдийн сарынх нь цалин хамгийн багадаа зургаан сая төгрөгөөс эхэлж буй.  Нийтдээ 50 гаруй хяналтын болон бүтээмжийн менежерийг нэр бүхий хоёр намаас томилсон. Гэвч тухайн компаниуд нь ашигтай ажиллаж байгаа гэхээс илүү алдагдалтай ажилладаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн алдагдал “үйлдвэрлэсэн” компаниудыг нэгтгэх, олон нийтийн болгох, хувьчлах зэрэг ажлыг шат дараатай хийх нь хамгийн зөв алхам болж буй.

Нөгөө талдаа зарим төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын захирлынх нь цалин, урамшуулал мэргэжилтнүүдээсээ хэд дахин нугарсан өндөр байгаа нь ажилчдынх нь дундаж цалин, урамшуулалтай харьцуулж тогтоодог шударга зарчимд нийцүүлэхгүй бол ачааны хүндийг үүрэгсэд нь хохирч, дарга удирдлага нь хождог гажуудал засрахгүйг ч шүүмжилж байгаа юм.

Хэдийгээр хожимдсон ч гарцаа байхгүй хийх ёстой ажил тул зоригтой, зорилготой хөдөлж ард нь гарах ёстой болж байна.

Төр энэ ажлыг хийж чадсан цагт улсын төсвийг гурав дахин нугалсан их мөнгө эргэлддэг төрийн өмчит компанид үүрлэсэн хулгай луйвар, авлига, шахаа энэ бүхэн цэгцрэх учиртай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-07 59.153.112.132

Зөвөө зөв цэгцлэх хэрэгтэй хэмнэсэн мөнгөөрөө цалин тэтгэвэрээ нэм

Avatar

Монгол 2025-08-07 202.70.43.34

Монгол улс чинь Чингис хаанаас Хубилай хүртэл 200-аад жил овоо гайгүй мандан бадарч байгаад дан бөх, морь, наадам гэсээр байгаад хамаг ажлаа гадаадын хүмүүсээр хийлгэсээр Монголчууд өөрсдөө миарч өнөөгийн Дэлхийн 156-р улс болдог гэдэг үнэн юм бнооо хахахахахахаха

Avatar

Нэргүй 2025-08-07 203.91.115.42

Зөвшдээ. Алдагдалтай ажилладаг гэх. Тэгсэн мөртөө хувхай люмпэнгүүд 10-30 сая төгрөгний цалин авч дээрээс нь өчнөөн томилолт, тохижилтын зардал цуслаж байдаг. Социалист нийгмийг дарга, сайд нар дампууруулсан шүү. Цэдэнбал гэхэд л хувьдаа 1.3 сая төгрөгний хадгаламжтай байлаа. Тэр үед жирийн ажилчны сарын цалин 195-270 төгрөг байсан. Сайд, дээд дарга хүн 1800 төгрөгний сарын цалин авах мөртөө жилдээ 10-20 мянган төгрөгний эрх ямба эдэлдэг байлаа. Энэ зардлыг соц нийгмийн тоогоо алдсан олондарга

Avatar

Нэргүй 2025-08-07 203.91.115.42

нараар үржүүлэхээр тухайн үеийн улсын жилийн төсөв 1-2 тэрбум төгрөг, Дотоодын нийт бүтээгдэхүүн болох 2-5 тэрбум төгрөг дотор асар их хувийг эзлэж байв. Монголчууд тэр үед дарга болохын хэнээ тустлаа хоорондоо барьцаж өрсөлддөг байв. Юу хийх, ямар бүтээмжтэй ажиллах хамаагүй. Бушуухан л нэг дарга болж илүү хангамж эдлэх цор ганц мөрөөдөл байлаа. Ийм л учраас үйлчилгээний ажилтан, жолооч, барилгачин, сувилагч нар улныханд тооцогдож байв. Малчин бол бүр хүн биш байлаа.

Avatar

ард 2025-08-07 66.181.187.49

40 жил ажиллаад буухдаа Ю.Цэдэнбал хадгаламжиндаа 56000 төгрөгтэй байсан. Алдарт 20р тогтоолоор тэр хадгаламж нь 2 дахин өсгөөгүй. Монголдоо хүртэл авчирах хэрэггүй гэж П.Очирбат нүүр буруулж байлаа. Одоо бид нэг намын дарангуйллаас үзэл баримтлалгүй ү****ц эх орноо луйварчдын дарангуйлалд бүрэн орсон. Түүнийг Хөрөнгөтний АРДЧИЛАЛ гэдэг юм. Социализмд бид үзэл сурталтай Коммунист АРДЧИЛАЛд амьдарч байв. Олон намаар талцавч төрөөсөө хамт хулгайлагсад түрүүвч үргэлж нэгтэй.

Avatar

ТӨР, төсөл, Төрийн өмч 2025-08-07 202.70.43.34

Монголд явагдаж бгаа бүхий л төрийн өмчийн компаниуд болон “МЕГА” гэх тодотголтой Гадаадын хө/о-тай бүх Төслүүдэд нь Төрийн Оролцоо, Нөлөөлөл МАШ ИХ байгаа. Төр бүх юманд Шууд ба Шууд Бус Түмэн янзын хэлбэрээр хутгалдан оролцож тэдгээр Төслүүддээ ӨӨРСДИЙН ХҮНЭЭ , Өөрсдийн Компани л ажиллуулж Өөрсдөө Идэж ууж дуусгаж байгаа. Ер нь тгээд Зүүнийн үзэлтэй намын засаглалын эринд Төр дагасан Монополь компаниуд, Бизнисүүд л цэцэглэдэг гэж үнэн бна.

Avatar

Шагдар 2025-08-07 202.55.188.38

АРАЙ ХЭТЭХЧ БНА . 3 САЯ ХАНГАЛТТАЙ.
3 САР БОЛГОНД АВДАГ УРАМШУУЛАЛ ГЭЖ МӨНГӨ УГААЛТЫГ НЬ БАЙХГҮЙ БОЛГООРОЙ !!!
ӨӨРӨӨ ӨӨРСДӨНДӨӨ МАШ ИХ УРАМШУУЛАЛ ӨГДӨГ ШҮҮ л******д

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.160.5

ТӨК хэмээх эрх мэдэлтнүүдийг угжиж байдаг эзэнгүй өмчийг нэн даруй хувьчлахгүй бол улсын өмчийг цуслаад дууслаа!!! Ерөнхийлөгч ийм том асуудалд яагаад анхаарал хандуулахгүй дуугүй суугаад байна вэ??!! Нэг саалийн үнээний ферм, тахианы аж ахуй дээр оччихсон явж л байдаг атлаа??!!

Avatar

Нэргүй 2025-08-07 202.126.89.252

ккк төрийн нэртэй ч бизнeсийн компани шүү дээ. Бизнeс, компанийн талаар огт ойлголтгүй хүн бичжээ

Avatar

Нэргүй 2025-08-07 203.98.77.114

Лав нэг Төрийн компани-д асуудал шийдүүлэх гэж 18 сар хөөцөлдөж байна, уг нь тухайн компанийн хэрэглэгчид илүү боломж олгох санал байхад л хэдэн дарга нар нь бие бие рүүгээ хараад таг зогсдог юм билээ. Дарга нь код-той хаалгатай, хүмүүстэй уулзахаас зугтаадаг, зөвхөн дотроосоо дуудаж хүнтэй уулздаг, Бүтээмжийн талаар бүүр ярилтгүй…

Avatar

зочин 2025-08-07 103.57.95.164

3 сая гаруй хүн амтай, 1 сая гаруй нь хөдөлмөрийн насны, бүгд аймаг сум, нутаг ус, ашиг орлогын холбоостой, боловсролын систем нь орчин цагийн бүтээгч атугай хөдөлмөрлөх, нийгмийн дэг журам, үүрэг, ёс, хариуцлагатай бие даасан иргэд бэлтгэх чадваргүй, дэлхийн худалдаачин, дэлхийн түүхий эдийн баялагтан 2 хөрштэй Монгол Улс дотооддоо "нам нийлж, сэм хуйвалдан" амин хожоо, алив зугаагаас өөрийг сэтгэх үйлдэх, чадах ухааралгүй явсаар мөхөх, бусдад уусаад дуусах буй заа, ээ халаг хоохой.

Avatar

Нэргүй 2025-08-07 103.229.123.210

юу ч хийдэггүй малнуудыг хий дэмий татварын мөнгөөр угжихын боль зүгээр хувьд өг

Avatar

И 2025-08-07 66.181.161.32

Энэ компаниудын ТУЗ- нхэн гэж бас сул өндөр цалин давхар авдаг яамдын баахан сүгнүүд бий. Төсвийн хэдэн цуглуулсан, дээрэмдсэн мөнгийг ч цуслах бирдүүд баоагдахгүй юмаа ???

Avatar

Зочин 2025-08-07 122.201.31.237

ТӨХ дарга гэж явдаг жорлон тэр өндөр цалингаа дэмж энэ хүн шүү дээ. хөөж явуулахаас ХҮҮКЭЭС АЙГААД ямар е.с чадахгүй шүү дээ

Avatar

ЗОЧИН 2025-08-07 122.201.31.42

ХӨӨЕ НОВШНУУДАА?? 30 САЯАР ЦАЛИНЖИНА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ?? ЭНЭ ЧИНЬ ЛУЙВАР ШД!! ЮУ ХИЙСЭН ГЭЖ ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН АВЧ БАЙГАА БИЛЭЭ?? ТЭГВЭЛ БҮХ ЦАЛИНГ 30 САЯ БОЛГО!! ЭСВЭЛ НААДХАА ДЭЭД ТАЛ НЬ 5 САЯ БОЛГО!! ОЙЛГОВ УУ??ХӨӨЕ ЗАНДАНШАТАРАА?? ЭНЭ МОНГОЛ УЛСАД ТҮҮНИЙ ТОГООСОН ХУУЛИАС ТЭС ӨӨР НЯМБААТАРЫН ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ЁСГҮЙ!!! БОЛИУЛ!! НААДХАА? НААД х***а НЯМБААТАРЫН ЧИНЬ ГАРГАСАН ХУУЛЬ ТОГТООМЖ ЭНЭ МОНГОЛД БАЙЖ ОГТ БОЛОХГҮЙ!!! БИШ БАЙНА?? БУЗРУУДАА?? БҮР ОГТ БИШ БАЙНА!!! а**а ШҮҮ! ТА НАРЫГ?

Avatar

Нэргүй 2025-08-07 103.57.93.13

ха ха бас нэг попрол уу. суганы үс бөгсний алчуурууд л байгаа бус уу

Avatar

Зочин 2025-08-07 103.229.120.191

Төрийн өмчит компани гэдэг чинь төрийн нэг байгууллага гэсэн үг шүү дээ . Тэгэхээр 5 сая их бнаа . 3 сая байхад л болно . Юун оны эцэст шагнал урамшуулал вэ . Тэгэж төрийн мөнгөөр гараа угаахгүй шүү нөхдөө . Ажилаа сайн хийж байгааг нь ажиллуулаад чадахгүй байгааг нь зайлуулаад байхад болно ш дээ

Avatar

Зочин 2025-08-07 103.212.118.120

Төрийн өмчит 109 компаниуудын 4-5 компани л ашигтай ажилдаг бусад нь алдагдалтай гээ биз дээ. Тэгээд алдагдалтай ажиллаж байгаагий нь шагнаж 30 сая төгрөгийн цалин өгч шагнаж байгаа юм уу?
Цалинг нь бусадтай адил болгох, үе шаттай бүгдийг хувьд шилжүүлбэл ядарсан эдийн засагт хэрэгтэй юмсан.

Avatar

Нэргүй 2025-08-07 103.229.121.89

Цалинг 2 сая болгоход асуудалгүй, гар утас, машин жолооч хувцас хоол бүгдийн улсаас төлж байхад

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.184.244

5 сая цалинтай болбол хулгай л их хийх хэрэгтэй болох нь ээ уул уурхайд 5 саяаар ажиллах захирал олдох уу

Avatar

Нэргүй 2025-08-07 103.229.121.89

Чи тэгээд шорондоо шаадаа банди

Avatar

ХУУЛЬЧ 2025-08-07 202.9.47.57

ТЭД ЧИНЬ ЦАЛИНГААС ГАДНА НӨГӨӨ ГАДААД ДОТООД ТОМИЛОЛТ ЦАЙЛЛАГА ДАЙЛЛАГА ГЭЭД ТУСГАЙ ХАНГАМЖТАЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.,,,ЗАРИМ НЬ ХАМГААЛАГЧТАЙ,ЖОЛООЧ ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ ГЭЭД ,,ЦААГУУРАА ХЭРЭГЛЭЭ НЬ КОПАНИ ТӨСӨВТ ТӨСӨВЛӨГДӨЖ БАТАЛГААЖДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ.ШҮҮ ДЭЭ.

Avatar

зочин 2025-08-07 66.181.190.88

ТӨК-иудын захирлуудын Үндсэн цалин нь 5 сая төгрөг, тэгээд үр дүнгийн шагнал өгнө гээд байгаа юм уу?

Avatar

Зочин 2025-08-07 203.23.199.2

Цалин хязгээрлах нь гол биш шүү. Харин чсайн ажилуулахын тулд сайн цалин гөөд, ажлын бүтээмжийн сайжруулах хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2025-08-07 103.229.123.53

ТӨК захирлууд гэж мөнгө цувчуулз намынхаа санхүүжилтийг босгохоор томилогдсон шүд амаа хурцалсан шуналтай авлигач нөхдүүд байдаг ТӨК нууд өдөр ирэх тусам сульдаж харин өөрсдийн түрүүвч зузаарч хөрөнгө нь өдрөөр нэмэгддэг төрд нэг их хэрэггүй нөхдүүд

Avatar

Нэргүй 2025-08-07 202.126.90.183

төх.өө больчих. нам санхүүжүүлдэг байгууллагууд шүү дээ

Avatar

Зочин 2025-08-07 202.9.40.137

Одоо 10 сая авдаг ТӨХХК-ийн захирал байхгүй ээ

Avatar

Нэргүй 2025-08-07 103.212.116.203

хядмаар байна, хядаач

Avatar

Нэргүй 2025-08-07 202.21.100.210

Хулгай луйвар илрүүлэх нэртэй томилогдсон менежерүүд нь харин ч бүр эсрэгээрээ захирлынхаа улаан хамгаалагч, далайсан газар нь далд орж, даллсан газар нь ил гардаг бууны нохойнууд болсон. Захирлыгаа хянадаг, хулгай луйвар илрүүлдэг биш, жирийн ажлаа хийж яваа ажилчдыг дарамталдаг, хална тална, явуулна зайлуулна гэж омогшсон ухаангүй хэдэн "дарамт" л болж байна. Өчнөөн саяар өрөө тасалгаа засуулж, тавилга сэлт захиалан тансаглах энэ хэдэн менежерээс ямар ч үр дүн гарахгүй.

Avatar

Нэргүй 2025-08-07 160.250.66.4

Хаанахын ямар менежер тэгээд захирлаа хамгаалаад шаагаад байгаан ил хэлээч. Станц дээр томилогдсон нь л лав захиралтайгаа байнга хэрүүлтэй, бурууг нь ил гаргаж хэлээд буг болж байх шиг байна

Avatar

Нэргүй 2025-08-07 103.212.162.67

ТӨК ажиллаж чадахгүй, менежмент муутайгаас хойш хувьчил!! Юу бүр 20, 30 сая цалин авдаг гэв үү новшнуудыг зайлуул!!

Avatar

Нэргүй 2025-08-07 103.229.120.35

хэ Ер нь захиралууд тийм их өндөр цалин мөнгө авах шаардлага байхгүй ш дээ аль ч төрийн гэгдэх газарт бас тэр ТУЗ гэж ямар ч шаардлага хэрэггүй орон тоо сул цалин авагч байна(Оюу толгой гэх мэт)

Avatar

Ахмад 2025-08-07 202.9.41.78

ТӨҮГ-ын удирдлагын цалинг бусад төрийн албан хаагчдын цалингийн жишигтэй ойртуулах хэрэгтэй.. Сайд даргаасаа юм уу УИХ-аасаа буухаар л нэг их цалинтай газар ажилд оруулдаг жишгийг таслан зогсоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-08-07 202.131.225.242

Хорол гэж коммунист сэтгэхүйтэй авгай нэг мөр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай бол коммунизм байгуулъя гэчихгүй дээ хаха. Нэг бодлын амар ч юм уу бүгд ижил хувцастай бүгд ижил цалинтай бүгд явган зөвхөн дарга нар машин унана хувийн хэвшлийг хориглоно, наймаа хийвэл гэмт хэрэгт тооцно.

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.188.64

Компани нь ашигтай байдаг бол цалингийн дүн ярьж болох блгүй. Ашиггүй компанид өндөр цалин яаж ярьж чадаж байнаа. Сайн цалин өгвөл сайн ажиллана гэсэн үг биш болохыг л энэ компаниуд бүгд алдагдалтай байгаа нь харуулж байгаа биз дээ. Өөрөө тэр цалинг нь авч байгаа хүн болоод ийм юм бичиж байгаа блгүй

Avatar

Монголын Хөрөнгийн Биржээрээ дамжуулах хэрэгтэй 2025-08-07 64.119.29.63

Яг зөв санал нийлнэ. ТӨК-ийг нээлттэй, ил тод, Монгол Хөрөнгийн Биржээрээ дамжуулаад эхний ээлжинд бүх компаниудын Төрийн эзэмшил 70-75, олон нийтэд 25-30% санал болгох хэрэгтэй. Тэгээд яваандаа зах зээлийнхээ зарчмаар 2 талын эзэмшлийн хувь өөрчлөгдөх байх, гэхдээ хэн хэнийгээ хохироож бас луйвар хулгай хийж болохгүй.

Avatar

иргэн 2025-08-07 202.9.46.135

ТӨК-ийн захирлуудын цалинг багш, эмч нартай адилхан цалинтай болгож хязгаарлая! Байгууллагаа алдагдалтай болгочихоод ичих ч үгүй 30,0 сая цалин аваад сууж байдаг харласан дотортой малнууд вэ ?

Avatar

Нэргүй 2025-08-07 103.57.93.251

ямар тэнэг поп шийдвэр вэ мэдлэгтэй чадвартай хүн очих уу тэгээд

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.188.64

тэнд чинь мэдлэг чадвартай хүн байвал алдагдалтай ажиллах уу. луйварчид л байгаа шд

Avatar

Нэргүй 2025-08-07 202.126.88.179

ман.н хулгайч нарт хэлэхэд ажил хийё бүтээё гэж бга хүн цалин ярьдаггүй юм ..

Avatar

mf 2025-08-07 202.126.93.206

Mash zov!!!

Avatar

зочин 2025-08-07 66.181.186.139

төрийн цалин дээд хэмжээ ЗГ тогтоолоор 5,1 сая байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2025-08-07 202.126.89.74

ДЭМЖИЖ БАИНС ДАНХЫН ӨНДӨР ЦАЛИНТАИ ДАНХАР БҮТЭЦ ХИХ АЖИЛГҮИ ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЫГ ЯАРАЛТАИ ХАЛ АЖИЛ САИЖРАГҮИ УЛАМ ДОРДСОН

Avatar

зочин 2025-08-07 66.181.191.50

Зах зээлийн нөхцөлд бүх зүйл,түүний дотор захирлуудын цалин ойролцоо төвшинд байхаас өөр аргагүй, Эс бөгөөс чадвартай боловсон хүчин өндөр цалинтэй газар рүү шилжэнэ, Цалин мөнгөөр цохиж авна, Боловсон хүчний чадвар муудвал, төр компани байгуулга сүйрнэ дампуурна, Барууны орнуудыг хар, Чадвартай боловсон хүчин,оюуны потенцалийг цалин мөнгөөр л өөртөө татаж байна, Үүний дүнд шинэ зүйл бүтээж,хөгжиж урагшилж байна, Энэ талаараа хятад оросууд хүртэл бүр баруунаас түрүүллээ,

Avatar

зочин 2025-08-07 66.181.191.50

Манай ардчилагчид эх оронч дүр эсгэдэг, Төрийн өмчийн компаниудын орон тоо цөөрүүл, цалинг багасга, Зардал төсөв хэмнэ үргүй зардал бууруул гээд л асар хүчтэй шуурна, Цаад санаа нь эдгээр компаниудын ажлыг нурааж,улс оронд асар их хохирол учруулах санаа ч байж болзошгүй, Үүнд хэт автаж болохгүй, Тооцоо судлагаатай ханд Төрийн өмчгүй улс орон байдаггүй, Хятад орост төрийн өмч давамгайлж байсны хүчинд энэ их ололт амжилтад хүрлээ, Барууны дайралтыг зогсоож улс орноо хамгаалж хөгжүүлж чадаж байна

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.188.64

цалинг чинь хасна гэчихсэн үү. орос хятад ч гэх шиг. зайл луйварчаан

Avatar

Нэргүй 2025-08-07 202.126.89.111

ӨӨ бас цалин өгдөг байсан юмуу

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.183.199

Дээд тал нь 5 сая болго оо. Тэдгээр захиралууд ямар байгууллага удирдаад тэр байгууллага нь Улсад ямар хэмжээний ашиг тус авчраад байгаа юм. Яагаад тэдгээр хүмүүсийг ингэж давраагаад байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж