Монголын урлагийн зөвлөл нь соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 160 м.кв талбайтай дугуй театрыг Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулж байгаатай холбогдуулан театрын интерьер гүйцэтгэлийн ажилд урьж байна.
Заxиалагч: “Монголын Урлагийн Зөвлөл” төрийн бус байгууллага
Ажил гүйцэтгэх хугацаа: 90 хүртэл хоног байна
Барилгын байршил: Улаанбаатар Хан-Уул дүүрэг 21-р хороо, Буянт Ухаа 2 хороолол, Соёлын Өвийн Үндэсний Төв
Зориулалт: Бага театр (язгуур урлагийн тоглолт, кино үзвэр, дижитал медиа урлагийн үзэсгэлэн, дүрс дуу бичлэгийн студи зэрэг хөрвөх боломжтой олон төрлийн зориулалтай танxим)
Худалдан авах ажиллагааны мөрдөх журам: тогтоосон төсөвт багтаах ба компаниудын туршдага ур чадвар, ижил төстэй ажлын чанарыг харьцуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Театрын интерьер гүйцэтгэлийн ажлыг сонирхсон компани нь халаалт агаар сэлгэлт, галын холбоо дохиолол угсралт, интерьер заслын үйлчилгээг батлагдсан ажлын зургийн дагуу нийлүүлэх чадавхи бүхий ханган нийлүүлэгч гэдгээ тодорхойлохын тулд дараах мэдээллийг heritage@artscouncil.mn grants@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.
- Ерөнхий мэдээлэл:
- Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг харуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Наториатаар баталгаажуулсан байх/
- Татварын газрын цахим тодорхойлолт /дутуу төлөлт 0 байх, эх хувь/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр зээлгүйг батлах тодорхойлолт /Эх хувь/
- Санхүүгийн чадвар:
- Харьяалагдах банкны тодорхойлолт /Тус банкинд тулгамдсан өргүй байх/
- Харилцагч банкны дансны хуулга /Дансны үлдэгдэл 50 сая төгрөг ба түүнээс дээш/ эсвэл уг ажлын барилгын материалын 30 хувийг худалдан авах, ажиллах хүчний зардлын 50 хувийг компани урьдчилан өөрөө даах чадвартайг санхүүгийн ажилтан гаргаж удирдлагаар баталгаажуулж ирүүлэх.
- Сүүлийн нэг жилийн /2021 он/ санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
- Борлуулалтын орлого /2021 он/ 80 сая төгрөгөөс дээш байх
3.Техникийн чадавхи болон туршлага:
- Сүүлийн нэг жилийн /2021 он/ туршлагын мэдээллийг жагсаалтаар гаргаж ирүүлэх
- Өмнөх гүйцэтгэсэн интерьер заслын ажлын гэрэл зургууд, гэрээний хуулбар
- Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлага 2021 онд 100 сая төгрөгөөс дээш байх
- Инженер техникийн ажилтаны судалгааны хүснэгт, ажилтан бүрийн танилцуулга, инженер техникийн ажилтаны мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар.
Оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниудын мэдээллийг 3 сарын 15 хүртэл хүлээн авч бүрэн дууссаны дараа ханган нийлүүлэгчдээс ирсэн саналуудыг хянаж үзсэний үндсэн дээр тухайн театрын дотоод засал гүйцэтгэлийн ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудад шууд хандан интерьерийн иж бүрэн зураг төслийг хүргүүлэх болно.
Иймд гүйцэтгэгчийн нөөц бололцоо, тогтвортой байдал, өмнөх ажлын чанар, ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжилтнүүд байгааг батлах мэдээллүүдийг бүрэн илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн 11-319015,11-319017 утсаар холбогдон авна уу.
Холбоотой мэдээ