Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган болно

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган болно

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган болно

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар 2014 оноос тасралтгүй зохион байгуулж буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган нь Монгол Улсад энтрепренерийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн.

Тус чуулган нь нэгдсэн чуулган, туршлага солилцох уулзалт, зөвлөн туслах үйл ажиллагаа гэсэн бүрдэл хэсгүүдтэй байна.

  • Нэгдсэн чуулганд сэдвийн хүрээнд илтгэл тавих,
  • Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэнд оролцох,
  • Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд танилцуулан хөрөнгө оруулалт татах болон технологийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой.

Өнгөрсөн 2022 оны чуулганы хувьд "Эрүүл хүнс – Эрүүл Монгол" хүн уриан дор хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага сэдвийн дор зохион байгуулсан. Энтрепенерүүдийн эко системд оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх,  хүнсний салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргах, хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, төр, энтрепренерүүд хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх сэдэл болоод мэдлэг мэдээлэл өгөх, харилцаа холбоог өргөжүүлэх, туршлага солилцох талаар тус тус хэлэлцжээ. Өнгөрсөн 2022 оны чуулганд 70 гаруй ЖДҮ-ийн төлөөлөл, дөрвөн их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нэг олон улсын байгууллага нийт 200 орчим оролцогчид оролцсон байна. Чуулганы хүрээнд хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр "Улаанбаатар ариутгал", "Мөөжиг органик", "Дэвжих оюу", Булган аймгийн “Сумын нуга” хоршоог сонгон авч зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

СЭДЭВ:“НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛАГА”

ХУГАЦАА: 2023 оны 11 дугаар сарын 30-ний өдөр 09:00-18:00

ХААНА: МУИС-ийн Номын санд  502 тоот өрөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-21 213.87.132.211

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-21 66.181.177.117

Хурал, чуулган, форум мөн ч их бн. хамгийн амархан ажил юм даа. гээд хөгжихгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-11-21 103.161.242.111

энэ тэр пэр наруудаа монголоор хэлж чаддаггүй ээ. чуулдаг л байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж