1,651,590 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.29-нд нийтлэгдсэн

1,651,590 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 399,163,770.06 төгрөгийн үнийн дүн бүхий 1,651,590 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 24 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +15.00%), "Талх чихэр" ХК (TCK+12.31%), болон "Сор" ХК (SOR+10.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-14.19%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU- 9.95%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD- 8.95%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,124 ширхэг нэгж эрх 10,967,293 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4 ширхэг үнэт цаасыг 400,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч 39513.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,251,998,726,481.42 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж