Галзуу хулганан дээр суусан нvцгэн хvмvvс 22.000 фунтын хандив бvрдvvлж чаджээ 11 фото + 1 видео

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Галзуу хулганан дээр суусан нvцгэн хvмvvс 22.000 фунтын хандив бvрдvvлж чаджээ 11 фото + 1 видео

Английн
Essex мужийн Southend-on-Sea хэмээх газрын Adventure Island нэртэй
паркт 2010 оны 8-р сарын 8-ны єдєр 102 британичууд Southend Hospital
эмнэлгийн хєхний тасагт зориулж мєнгє хандивлахаар цугларчээ. Хамгийн
сонирхолтой нь энд цугларсан хvмvvс тус паркын Green Scream нэртэй
галзуу хулгана дээр ямар ч хувцасгvйгээр суусан явдал юм. Иймэрхvv vйл
явдал урьд нь 2004 онд английн Staffordshire мужийн Alton Towers-д болж
байсан ба тухайн vед 32 хvн нvцгэнээр галзуу хулгана дээр сууж байсан юм
байна. Southend Hospital эмнэлгийн буяны сангийнхан эмнэлгийнхээ хєхний
тасагт хєхєнд vзлэг хийхэд хэрэглэдэг хоёр дижитал аппарат авахаар
750.000 фунт стерлингийн хєрєнгє бvрдvvлэхээр ажиллаж байгаа нь энэ юм.
Adventure Island паркын эзэн Philip Miller хэлэхдээ "Манай паркт Нэгдсэн
улсын єнцєг булан бvрээс маш олон хvмvvс ирдэг. Тэдний дунд хєхний
хавдартай хvмvvс ч байдаг. Тэдгээр хавдраар шаналж байгаа хvмvvсийн
тухай янз бvрийн яриануудыг бид єєрсдєєс нь болон хэн нэгнээс дамжуулан
олон удаа сонсож байсан л даа. Тиймээс бид тэдэнд ямар нэгэн юм буцааж
єгєхийг хvссэн юм" гэсэн байна. Мєн тэрээр "Бидний нэгдэн нийлж байгаа
амин чухал шалтгаантай энэ их vйлсийг зоригтойгоор дэмжин, ичиж
нэрэлхэх, санаа зовох зvйлгvйгээр нvцгэлэн оролцсон хvн бvрт маш их
баярлалаа гэж хэлэхийг хvсч байна" гэсэн байна. 2004 онд болж байсан
галзуу хулгана унагч нvцгэн хvмvvсийн рекордыг эвдсэн энэ vйл явдал
буяны vйлс байсан гэдгээрээ маш олон хvний талархлыг хvлээж чадсан юм.
Үргэлжлэл
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж