Шатахууны хомсдолоос болж цэргийн бэлэн байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2021.09.28-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдолоос болж цэргийн бэлэн байдал зарлав

Шатахууны хомсдолоос болж цэргийн бэлэн байдал зарлав

Нэгдсэн Вант улсад шатахуун тээврийн машин, жолооч, ажиллах хүчний хомсдол үүссэнээс болж зарим хотод шатахуун түгээх станцуудын нөөц дуусахад хүрээд байна. Тиймээс арми бэлэн байдал зарлаж, дээрх ложистикийн том цоорхойг нөхөхийн тулд өөрсдийн түлшний цистернүүдийг дайчилж магадгүй болжээ.

Тухайлбал, Нэгдсэн Вант улсын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Бен Уоллес “Армийн танкийн жолооч нарыг тусгай сургалтанд хамруулж, шатахууны нийлүүлэлтэд үүссэн дарамтыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ асуудлыг шийдэхэд бэлэн байна. Тиймээс шаардлагатай бол цэргүүдийг дайчлахаар бэлэн байдал зарлалаа” гэж ярьжээ.

Шатахуун тээврийн машин, жолооч, ажиллах хүчний хомсдол үүссэнээс болж шатахууны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол ард иргэдийн дунд хурдан тарж, шатахуун түгээх станцууд үймж сандарсан хүмүүсээр дүүрсэн байна. Гэвч албаныхан шатахуун нийлүүлэлтийн хувьд ямар ч хомсдол үүсээгүй гэж тайлбарласаар байгаа юм.

Харин байгаль орчны нарийн бичгийн дарга Жорж Юстис энэ асуудалд армийг оролцуулахгүй гэдгийг онцолж “Цэргийнхэн бэлэн байдалд байгаа нь үнэн ч одоохондоо тэднийг оролцуулах ноцтой шаардлага үүсчхээгүй байна” гэж мэдэгдэв.

Тэгвэл бизнесийн нарийн бичгийн дарга Кваси вартенг шаардлагатай тохиолдолд армийн жолооч нарыг дайчлах асуудалд нааштай хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Нэгдсэн Вант улсад шатахууны нөөц хангалттай байгаа ч цэргийнхнийг дайчлах бол урьдчилан сэргийлэх ухаалаг алхам. Гэхдээ түүнээс өмнө ойрын хугацаанд асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна” гэжээ.

эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж