Алдарт дуучин George Michael хар
тамхины нэг төрөл болох олсны ургамал хэрэглэсэн үедээ автомашин жолоодон, эмх замбараагүй байдал үүсгэн улмаар Лондонгийн
цагдаад саатуулагджээ. Одоогоор дуучин барьцаа мөнгө төлж батлан даалтад гараад
байгаа бөгөөд энэ сарын 24-нд хойд Лондонгийн шүүхээр түүний хэргийг авч хэлэлцэх
гэнэ.
Өдгөө 47 настай ижил хүйстэн дуучин
маань олон жил хамт амьдарсан бизнесмэн Kenny Goss-тойгоо таарамжгүй харилцаатай байгаа болон хар тамхинд донтох болсон зэргээр хувийн
амьдрал сүүлийн үед нилээд асуудалтай байгаа. Тэрбээр дөнгөж
сарын өмнөхөн аанай л ухаан мэдрэлээ алдталаа мансуурсан үедээ автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцон Лондонгийн иргэдийг хирдхийлгэж байсан.
Азаар хэн нэгэн гэмтэж бэртээгүй.
Нэрт дуучдаас анх удаа интернэтээр
бүх дуугаа үнэгүй цацуулахыг зөвшөөрч, шүтэн
бишрэгчдийнхээ хайр хүндэтгэлийг татаж байсан
бол сүүлийн жилүүдэд дорвитой уран бүтээл туурвихаа больж, иймэрхүү хар мэдээллээр тэднийхээ чихийг дэлдийлгэх болж. Жорж Майклын энэ удаагийн
сенсаац түүнд хатуухан шийтгэл дагуулж ирэх болтой. Хэзээ ч хуучиршгүй “Last
Christmas” дуугаараа бид бүхний танил болсон түүний
бүтэн нэрийг сонирхуулахад Georgios
Kyriacos Panayiotou хэмээдэг гэнэ.
Н.Наран