УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү
Ч.Бүрдэнбад:
-Та Америкт ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?
-Аав маань санхүүгийн чиглэлийн хүн болохоор
би санхүүг сонгосон. Санхүүч мэргэжлээр сургуулиа дүүргэсэн. Бусад шиг мундаг
төгсөөгүй ч гэсэн өөрийн хэмжээнд яваад төгссөн.
-Америкт очоод олон найз нөхөдтэй болсон уу.
Тухайн үед монголчууд хэр олон байсан бэ?
-Тэр үед Америкт монголчууд их цөөхөн байсан
долоо наймхан оюутантай, элчинтэйгээ нийлээд дээд тал нь 30-40 Монгол хүн
байдаг байсан. Намайг очсоноос хойш монгол оюутны тоо нэмэгдсээр бараг
Америкийн бүх хот мужид Монгол залуучууд сурдаг болсон. Ютад монгол оюутнууд
хамгийн их байсан. Манай дүү Ютад арван жилээ төгсөөд тэтгэлэг аваад тэндээ
сургуульд орсон. Америкийн хотууд хоорондоо их хол байдаг болохоор дүү дээрээ
очих гэж нэлээн замыг туулах хэрэг гардаг. Гэхдээ Америкийн дэд бүтэц сайн
учраас хагас өдөр өөрийнхөө машиныг бариад л давхиад оччихдог байсан. 1999 онд
анх удаа дүүгээ дагуулаад Лас Вегасыг
очиж үзэж байлаа. Дүү маань надаас гурав дүү тухайн үед бид чинь жаахан
хүүхдүүд байсан болохоор хэн хэнийхээ амралтын өдрийг зохицуулж ирж
очдог байсан. Байнга явж чадахгүй ч гэсэн дүүгээ аваад Роланда, Деси, Чикаго,
Огаяа гээд хотууд руу явдаг байсан. Америкийн нийгмийн амьдрал амгалан тайван болохоор машинаа бариад
хоёулхнаа явахад санаа зовох зүйлгүй хүссэн газраа хүрдэг.