Энэтхэг, Хятад улсууд Гималайн нуруун дахь хилийн маргаантай бүсийн Пангун нуурын ойр орчмоос бүх цэргээ татаж дууссаныг өчигдөр/2021.2.21/ зарлажээ.
Тус эрэгт хоёр тал өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш бэлэн байдалд байж, болзошгүй тулаанд бэлэн байж, хэд хэдэн жижиг тулаанд орсон юм. Харин энэ сарын эхээр хоёр талын эрх баригчид цэргүүдээ татахаар тохиролцож өнгөрсөн долоо хоногоос эхлэн Пангун Цо мөсөн голын ай сав дагуу байрлуулсан цэргийн түр баазуудаа буулган, цэрэг, техникүүдээ татаж эхэлсэн юм.
Өнгөрсөн оны зургадугаар сард хилийн маргаантай, зэвсэггүй бүсэд хоёр талын цэргүүд гардан тулаанд орж, Энэтхэгийн талаас 20 цэрэг, Хятадын талаас тодорхойгүй тооны цэрэг амь насаараа хохирсон. Тухайн үед Бээжин охирлынхоо хэмжээг үл зарлан, нууцалж байсан ч Энэтхэгийн тал дор хаяж 40 хятад цэрэг амь үрэгдсэн хэмээн мэдээлж байв. Харин өнгөрсөн долоо хоногт Бээжин албан ёсоор мэдэгдэл хийж, тулаанд дөрвөн цэрэг амь үрэгдсэнийг зарласан бөгөөд тэдэнд шагнал нэхэн олгосон юм.
Энэтхэг, Хятадын хооронд 1962 онд өрнөсөн дайн дуусахад хилийн зурвасыг нарийн тогтоож чадалгүй охисон аж. Түүнээс хойш Ладак нутгийг зэвсэггүй бүс болгон хоёр тал булаалдсаар байгаа юм. Харин өнгөрсөн жилийн цуст мөргөлдөөнд хоёр тал нэг нэгнээ буруутгасаар буй.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ