Зөвшөөрөгдсөн 4 ангиллын хүрээнд төв магистрал замаар зорчуулна

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөгдсөн 4 ангиллын хүрээнд төв магистрал замаар зорчуулна

Зөвшөөрөгдсөн 4 ангиллын хүрээнд төв магистрал замаар зорчуулна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЧИГЛЭЛД ЗҮҮН АЙМГУУД, НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ, БАГАНУУР ДҮҮРГҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар журмаар Covid-19-ийн PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл (хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс тэжээл, уул уурхай, эм, эмнэлгийн хэрэгсэл)-ийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хориглосон. Гэтэл уг журам батлагдсанаас хойш дээрх зөвшөөрөгдсөн дөрвөн ангилалд хамаарагдахгүй иргэд Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөн хийж байгаа нь орон нутагт халдвар тархах эрсдэл үүсгэж байна.

Тус эрсдэлээс сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой комиссууд цахим хурал хийж, саналаа нэгтгэлээ. Хуралдаанаар зүүн бүсийн хэмжээнд “Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих түр журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, зөвшөөрөгдсөн дөрвөн ангиллын хүрээнд зорчих хөдөлгөөнийг зөвхөн төв магистрал замаар зорчуулж, зөвшөөрөгдөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрмөсөн хаах чиглэлээр нэгдсэн бүртгэл хийж, мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болжээ.

Ингэснээр анх удаа аймаг, дүүргүүдийн хамтарсан журам батлагдан, мөрдөгдөж эхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж