ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЧИГЛЭЛД ЗҮҮН АЙМГУУД, НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ, БАГАНУУР ДҮҮРГҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар журмаар Covid-19-ийн PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай (эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил) иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл (хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс тэжээл, уул уурхай, эм, эмнэлгийн хэрэгсэл)-ийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хориглосон. Гэтэл уг журам батлагдсанаас хойш дээрх зөвшөөрөгдсөн дөрвөн ангилалд хамаарагдахгүй иргэд Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөн хийж байгаа нь орон нутагт халдвар тархах эрсдэл үүсгэж байна.
Тус эрсдэлээс сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар Улаанбаатар хотын Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой комиссууд цахим хурал хийж, саналаа нэгтгэлээ. Хуралдаанаар зүүн бүсийн хэмжээнд “Зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих түр журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, зөвшөөрөгдсөн дөрвөн ангиллын хүрээнд зорчих хөдөлгөөнийг зөвхөн төв магистрал замаар зорчуулж, зөвшөөрөгдөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрмөсөн хаах чиглэлээр нэгдсэн бүртгэл хийж, мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болжээ.
Ингэснээр анх удаа аймаг, дүүргүүдийн хамтарсан журам батлагдан, мөрдөгдөж эхэлж байна.
иргэн 2021-01-07 202.21.109.48
АЙМАГ АА УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН НАЛАЙХ….БАГАНУУР… ВЭ..? ЭРЭЭН МОД БАРИУЛААД ЧОЙБАЛСАН ХОТЫН БАРУУН ТАЛД ЖАВАРТАЙ ӨГЛӨӨ 15 ХАН МИНУТ ЗОГСОО…..ГООЖУУРЫГ…….
Зочин 2021-01-07 150.129.141.237
Энэ муу улаан хацарт Бадамсүрэн хятадуудаас авилга аваад сурцан хөгийн амьтан. Бас юун шоу хийж байна.
Зочин 2021-01-07 66.181.161.13
Ajil toroltei n irchih ym bn huviaraa yvsan humuus yahii ovchin zovlontoi bhd aild hetsvv oor aild ocheo ochij chadahgui ochnoon olon honoloo hgn togrog n duustsan iim humuuse yahii
Зочин 2021-01-07 64.119.20.97
Зөвшөөрөлтэй машинд ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь явж бн уу гэж ажлын үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхийг шалгах хэрэгтэй. Манайхан яаж ийж байгаад л мөнгөөр үнэмлэх авчихаад байгаа шүү. Нөгөөдүүл нь өгөх ч сонирхолтой юм.
/*-*/ 2021-01-07 49.0.212.165
Мөнгөөр биш ээ, танил тал, төрөл садан, нууц амраг, явалддаг хонолддог энэ тэр гээд арын хаалгаар олж аваад л QR-тай цаас шилэн дээрээ наачаад л архи шаглаад яваад байгаа биз дээ