Сэлэнгэ: Батлагдсан 157 тохиолдлын 2076 хавьтлыг олж тогтоосон

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Сэлэнгэ: Батлагдсан 157 тохиолдлын 2076 хавьтлыг олж тогтоосон

Сэлэнгэ: Батлагдсан 157 тохиолдлын 2076 хавьтлыг олж тогтоосон

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн байдлаар шинээр есөн тохиолдол бүртгэгдэж, нийт 157 тохиолдол болсон. Сүхбаатар суманд ажилласан тандалтын баг Covid-19 халдварын батлагдсан тохиолдолыг баг багаар нь судалж гаргасан байна.

Үүнд,

  • Нэгдүгээр багт 4
  • Хоёрдугаар багт 24
  • Гуравдугаар багт 10
  • Дөрөвдүгээр багт 27
  • Тавдугаар багт 12
  • Зургадугаар багт 25
  • Долдугаар багт 47
  • Наймдугаар багт 3 тохиолдол бүртгэгджээ.

Хүйсийн хувьд эрэгтэй 73, эмэгтэй 84 хүн байгаа бол насны тухайд 0-34 хүртэлх 79 хүн, 35-60 хүртэлх насны 62 хүн , 60 дээш насны 16 иргэн байгаа талаар тандалтын баг судалж тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар дээрх батлагдсан тохиолдлоос ойрын 1214, дам хавьталын 862, нийт 2076 хавьтлыг олж тогтоосон, тандалт судалгааны ажил үргэлжлэн хийж байгааг Засаг дарга Ш.Оргил мэдээллээ.

Тусгаарлалтын 17 цэгт 298 иргэн, гэрийн ажиглалтын 26 цэгт 137 иргэн байна. Сэлэнгэ аймагт үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзаж Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн албан хаагчид бүхий харуул хамгаалалтын 192 нэмэгдэл хүч илгээж, хамтран ажиллаж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж