Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн байдлаар шинээр есөн тохиолдол бүртгэгдэж, нийт 157 тохиолдол болсон. Сүхбаатар суманд ажилласан тандалтын баг Covid-19 халдварын батлагдсан тохиолдолыг баг багаар нь судалж гаргасан байна.
Үүнд,
- Нэгдүгээр багт 4
- Хоёрдугаар багт 24
- Гуравдугаар багт 10
- Дөрөвдүгээр багт 27
- Тавдугаар багт 12
- Зургадугаар багт 25
- Долдугаар багт 47
- Наймдугаар багт 3 тохиолдол бүртгэгджээ.
Хүйсийн хувьд эрэгтэй 73, эмэгтэй 84 хүн байгаа бол насны тухайд 0-34 хүртэлх 79 хүн, 35-60 хүртэлх насны 62 хүн , 60 дээш насны 16 иргэн байгаа талаар тандалтын баг судалж тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар дээрх батлагдсан тохиолдлоос ойрын 1214, дам хавьталын 862, нийт 2076 хавьтлыг олж тогтоосон, тандалт судалгааны ажил үргэлжлэн хийж байгааг Засаг дарга Ш.Оргил мэдээллээ.
Тусгаарлалтын 17 цэгт 298 иргэн, гэрийн ажиглалтын 26 цэгт 137 иргэн байна. Сэлэнгэ аймагт үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзаж Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн албан хаагчид бүхий харуул хамгаалалтын 192 нэмэгдэл хүч илгээж, хамтран ажиллаж байна.
А.СҮРЭН
Зочин 2020-11-27 192.82.75.24
Сэлэнгэ аймагт бүх нийтийн шинжилгээ хиыгээд л 4 хоногт бүх асуудал дуусаа шүү дээ Шал хэрэггүй юманд хэдэн зуун тэрбумаар нь зарж чаддаг дарга гар өчүүхэн асуудалд голоо цохиж сэтгэл гаргахгүй бгаа нь ердөө л өөрт ашиггүй бол улс орон ард иргэд хамаагүй гэсэн бодлыг нь тод харуулж бгаа юм
зочин 2020-11-27 192.82.71.212
нэг шинжлээд бүх юм яг таг гардаг бол тэгэхсэн. диван дээрээ суугаад дэлхийн талыг шүүмжлэх амархан, диванаасаа босоод гэрээ цнэвэрлэх гэцүү.
zochin 2020-11-27 66.181.185.181
tussan hun uhdeggui ymar geech tahal ym be esvel nedah chini haniad ym bishuu ajilaa hiihguigees. olj hari olon hun ulburch uheed. aigaa baih shuu
ИРГЭН 2020-11-27 202.131.225.197
ИНГЭЭД Л ЭМЭГТЭЙЧҮҮД ЧАЛЧААД Л ЯВЖ БАЙДАГ НЬ КОВИДЫН ҮЕД ИЛЭРЧ БАЙХ ШИВ…
зочин 2020-11-27 66.181.189.143
бүртгэгдсэн тохиолдол нь 157 болчихоод байхад 298 -хан хүн тусгаарлалтанд байхдаа яахав дээ. тэр ойрын хавьлын 1214 нь тэгээд хаагуур байгаа юм болдоо халдвараа тараагаад л явж байгаа байхдаа. Сэлэнгийн засаг дарга онцгой байдлын дарга нар гэж ёстой тэнэг малнууд байнаа.