Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарлажээ

Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарлажээ

Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. Тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгана хэмээн аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйн хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид мэдээлсэн. Түүнд арваннэгдүгээр сарын 6-нд 38 хэм халуурсан зовиур илэрсэн өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон.

Тус иргэний гэр бүлийн хүн болох 74 настай иргэн Дархан-Уул аймаг руу галт тэргээр зорчиж, хоёр үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн, олон хүнтэй уулзсан өгүүлэмжтэй байгаа аж. Түүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан, шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Аймгийн хэмжээнд өнөөдөр хөл хөдөлгөөн 80 хувь буурсан, цаашдаа ч дэглэмийг улам чангатгана" гэв.

Тус аймгийн хэмжээнд 11 постод алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа аж. Мөн Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын алба хаагчид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүнсний зах, худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн орон гэргүй иргэдэд нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.

Тус аймгийн онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг хориглосон бол төрийн байгууллагуудад анхаарч ажиллах үүрэг чиглэл өгчээ. Ялангуяа хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байгаа юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд маргаашаас эхлэн хөл хорионы хатуу дэглэмийг мөрдүүлж, хорио цээрийг чангатгах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж