Хүнсний 16 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.22-нд нийтлэгдсэн

Хүнсний 16 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсчээ

Хүнсний 16 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсчээ

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 2.1 хувиар нэмэгджээ. Есдүгээр сарын эхний гурван долоо хоногийн ажиглалтаар нийслэлийн зургаан дүүргийн хүнсний зах, худалдааны 13 төвийн 32 нэр төрлийн  бараа бүтээгдэхүүнээс  16 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ  өсчээ.  Тухайлбал, “Алтан тариа”-н савласан болон кг-ын гурил, “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнүүд, “Атар”, “Зууван чех”, хөх тарианы хар талх, цагаан будаа, хонь, үхрийн цул мах, сонгино, алим, хувцас, бөс бараа, гутлын үнэ өсчээ.

Харин хонь, ямааны ястай мах, лууван, байцай, ургамлын тосны үнэ буурсан гэнэ. Эдгээр үзүүлэлттэй холбоотойгоор инфляцын түвшин улсын хэмжээнд 6.8 пунктээр буурч, улс орон, иргэдийн эдийн засгийн идэвх суларсныг мэргэжлийнхэн онцлов.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж