Ханиадтай хүүхдийг цэцэрлэгт авахгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Ханиадтай хүүхдийг цэцэрлэгт авахгүй

Ханиадтай хүүхдийг цэцэрлэгт авахгүй

Энэ жил цар тахлын онцгой нөхцөлд  цэцэрлэг, сургуулийн хичээлийг эхлүүлээд байна. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрсдлээ тооцох үүднээс ханиадтай хүүхдийг цэцэрлэг, сургуулийн багш нар аль болох авахгүй байхыг  Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулав.

Тодруулбал, цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд нь ханиад хүрсэн бол эцэг эхчүүд аль болох гэрт нь тусгаарлах эмчлэх нь бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн эмч мэргэжилтнүүд үзэж байна. Иймд хүүхэд нь ханиад хүрсэн бол эцэг эхчүүд цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхгүй байх, өвдсөн хүүхдийг багш нар хүлээн авахгүй байх нь халдварт өвчний эрсдлээс сэргийлэх хамгийн оновчтой арга гэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж