“Сурагчдын амралт, ханиад томууны улирал эхэлсэн учир эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх нь эрс багассан” гэж багш ярив. Нийслэлийн 51 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн нэг ангид ердөө хоёр хүүхэд цэцэрлэгтээ иржээ. Угтаа тус анги 34 хүүхэдтэй аж. Өчигдрийн байдлаар /2013.01.24/ тус цэцэрлэгт ирсэн нийт хүүхдийн тоо 78. Хамгийн ихдээ нэг ангид 14 хүүхэд ирсэн байлаа.
Цэцэрлэгт ирэх хүүхдийн тоо багассан шалтгаан нь нэгд, сурагчдын амралт эхэлсэн учир ах, эгч нар нь дүүгээ гэртээ хардаг болжээ. Хоёрт, ханиад. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед ханиад томууны халдвар, тархалт ихэсч, эцэг эхчүүдхүүхдээ цэцэрлэгт явуулахаас илүү хүүхдүүдээ аваад эмнэлэгт хандах нь эрс нэмэгдсэн. Намар болохоор цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгддэг бол өвөл, хүйтрэх тусам багасдаг нь "гэм" биш аж.
Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн бага ангийн нэг бүлгээр ороход 13 хүүхэд “албандаа” иржээ. Унтлагын цаг нь таарсан тул цэцэрлэг анир чимээгүй агаад хааяа гал тогооны өрөөнөөс сав суулганы дуу гарах аж. Ангийн үүдээр шагайвал хүүхдүүд хоорондоо зай барин унтаж байв. Зарим дэггүй нөхдүүд унталгүй хөрвөөх нь харагдав. “Өнөөдөр сургалтын үйл ажиллагаанд 13 хүүхэд ирээд байна. Зарим хүүхдүүд өвчтэй байгаа. Гадуур ханиад их байгаа учир акттай байна. Зарим нь сурагчдын амралт гээд ах, эгч нар нь харж байгаа. Манай анги уг нь 32 хүүхэдтэй" гэж тус ангийн багш н.Болормаа хэллээ.
Харин ахлах ангид нь арай олон 16 хүүхэд иржээ. Тус ангийн багшийн хэлснээр ханиаднаас халширсан эцэг эхчүүд сурагчдын амралтыг ашиглан хүүхдүүдээ гэртээ байлгах хүсэлтэй байгаа гэв. Ирэх Даваа гаригаас хичээл сургууль орно. Зэрэгцээд цэцэрлэгт явах хүүхдийн тоо ч нэмэгдэх бололтой. Тус бүлгийн ахлах багш н.Мөнхтуяа "Манай бүлэг нийт 36 хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар 16 нь цэцэрлэгтээ ирсэн. Хүүхдүүдийн дунд ханиад томуу, өвчлөл ихтэй байна. Бүлгийн 50 хувь нь өвчлөлтэй, акт, магадлагаатай байна" гэсэн юм.
Хотын төвийн цэцэрлэгтэй харьцуулахад зургаан буудалд байрлах 51 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн тоо илт буурч, ачаалал нь багасчээ. Дунд бүлгийн нэг ангид нь ердөө хоёр хүүхэд иржээ. Тус цэцэрлэг рүү ороход унтлагын цаг нь дөнгөж дуусч байсан тул нойрмог багачууд угтав. Сар гаруйн өмнө олуулаа бужигнаж, тоглож байсан ч ангидаа оонын хоёр эвэр шиг хоёулаа суухдаа хүрчээ. Ангийн бусад жаалууд өвчтэй, чөлөөтэй. Тогооч эгч нарын хийж өгдөг амттай цайгаа хүлээнгээ ангидаа сууж байгаа нь энэ.
Дундын Б бүлгийн багш Б.Нансалмаа “Заримдаа хүүхдүүд минь ангийнхныгаа санаж уйлна, уйдна. Гучуулаа байснаа гэнэт ийм цөөхүүлээ болчихлоо. Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэхвий гэж болгоомжилж байна. Ханиад хүрвэл эм, эмнэлгийн мөнгө нь 100 мянга гараад явчиж байна. Тэгээд бүрэн эдгэрэхгүй 3-4 хоног болоод буцаад сэдэрч байна. Манай зарим хүүхдүүд хөдөө явсан сурагтай. "Цэцэрлэгтээ очоод л ханиад хүрээд байсан хүүхэд хөдөө ирээд ханиад хүрэхгүй бүтэн сар шахуу болж байна гэж" эцэг эхчүүд ярьж байна” гэлээ.
Б бүлэг нийт 34 хүүхэдтэй боловч 32 нь албан ёсоор чөлөө авчээ. Шалтгаан нь улирлын чанартай томуу, томуу төст өвчин. Энэ талаар Б.Нансалмаа "Бид эцэг эхчүүдтэйгээ эргэх холбоотой ажилладаг. Эмнэлгээс гараад ердөө 7-8 хоноод л эргээд хатгаа аваад эмнэлэгт хэвтчихлээ гэж эцэг эхчүүд ярьж байна. Сургалтын үйл ажиллагааны дагуу хоёр эсвэл нэг хүүхэдтэй ч байсан хамаагүй өдрийн сургалтын үйл ажиллагаагаа тогтмол явуулна.
Хүүхдээ цэцэрлэгт явуулна, удалгүй ханиад томуу тусна. Эмчилж, эдгэрүүлээд явуулна, буцаад ханиад тусдаг. Өвлийн хүйтэн, Улаанбаатарын утаанаас болж хүүхэд багачууд "эм"-ээр хооллохдоо хүрч байна гэж Эх нялхасын хүлээн авах дээр хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж зогсох залуухан ээж гомдлонгуй ярилаа.
Цэцэрлэгт явах хүүхдийн тоо эрс багасч эсрэгээрээ хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Ханиад, хатгаа зэрэг амьсгалын замын өвчин туссан хүүхдүүд эмнэлэгт "өдөр өнгөрөөж" байна.
Өдрийн 15.00 цаг. Эх нялхасын хүлээн авахын эмч нар хүнтэй мэндлэх завгүй ажилдаа улайрч харагдана. "Эх нялхасын амьсгалын замын эмгэг" гэж цагаан дээр улаанаар бичсэн хаалгаар ороход хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн эцэг эхчүүд өмнөөс угтав. Эмч, сувилагч нар нь ч хүн бүрт хүрч ажиллахыг хичээж байгаа нь илт. Энэ өдрийн ээлжийн эмч нараас нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэсэн боловч тэдэнд ярилцлага өгөх ч зав гарсангүй. “За, миний хүү удахгүй эмчдээ үзүүллээ" хэмээн учирлангуй өгүүлж шал, сандал гэлтгүй дугаарлаж суусан эцэг, эхчүүдийн үг, харц хоёр эмчээс үл сална.
“За аавууд нь гадагшаа гараад, ээжүүд нь хүүхдээ аваад үлдээрэй” гэж сувилагч дахин, дахин аминчлан гуйв. Учир нь, эмнэлгийн жижиг, нарийнхан коридорт олон хүн дугаарлан зогсох нь орчны хэмийг улам нэмэгдүүлэх агаад үүнээс болж өвчтэй хүүхдүүд агааргүйдэж, улам бухимддаг тул эмч, сувилагч нар аргагүйн эрхэнд аав нарыг нь гадагшаа гарахыг зөвлөв.
Ийнхүү цэцэрлэг нь хоосорч эмнэлэг нь хүүхдээр дүүрчээ.
Зочин 2023-01-25 213.87.158.183
>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-01-25 139.5.219.108
30 jil novshnuud idej uusaar bgaad ur undseer mini ovchnii uur bolgoloo dooo
Зочин 2023-01-25 192.82.65.172
AMRALTIIN 7 HONOG SUNGUULZUGEER BAIH TOMUU TOSTEI HANIAD MASH IH BNA.EM EMNLEGIIN ZARDAL IH BNA DARGA NAR ANHAARHAD SAIN BAINA.
Зочин 2023-01-25 66.181.190.66
hicheel orohoor baga angiin huuhduud bas uwduh ni mash ih bdag hetsuu haniadnii ue huiten dr ni
Иргэн 2023-01-25 202.131.225.53
Алдаагаа засаж байж мэдээ оруулмаар байна аа.
Сурвалжлага: Цэцэрлэгч нь хоосорч, эмнэлэг нь хүүхдээр дүүрчээ
Өчигдрийн байдлаар /2013.01.24/ тус цэцэрлэгт ирсэн нийт хүүхдийн тоо 78. Хамгийн ихдээ нэг ангид 14 хүүхэд ирсэн байлаа.
Зочин 2023-01-25 103.26.194.232
одоо хичээл эхлүүлчихвэл сургууль ч хоосрохыг үгүйсгэхгүй гадаа даарч осгох гар хөл чихээ гээд асуудлууд гарах вий дээ
Zeeee 2023-01-25 66.181.161.232
Энэ цаг үе Монголд амаргүй хүндхэн тусөж бна шүү дээ?! Ялангуяа Ковид, Ханиад. Томуу гээдНийгмийг бараг шахуу хамарсан өвчний Идэвхижил Ид явагдаж бна даа.Энгэн айлд Энэхүү ханиад томуу эргэж тусаад эдгэрч өгөхгүй үнэхээр хэцүү бна.Өнөөдөр эмнэлгүүдийн ачаалалал ямар их бгаа билээ дээ .Ядаж байхад Эм тариа хэрэглэхгүй Айл бүр ч бхгүй шүү.Ядарч бхд Агаарын бохирдол нь Эрүүл бх нөхцөлгүй болсон бна шдээ?!
Зочин 2023-01-25 103.229.121.254
утаа чанаргүй эм 2той шууд холбоотой эмч нар хэлээд хэлээд нэмэргүй л бнадаа эцэг эхчүүд хэлээд бас тоохгүй энэ эмяам яг юу хийдэг газар вээ
Зочин 2023-01-25 66.181.164.24
сургуультай давхцуулж амраах хэрэгтэй цэцэрлэгийг
МАНгаруудаа 2023-01-25 202.70.41.114
Сургууль эхлэх хугацаагаа хойшлуулаачээ. Ядаж болохгүй бол Бага дунд ангиа сунгаж амраалдаа МАНгаруудаа
Иргэн 2023-01-25 203.91.115.50
Хичээл орохоор ах эгч нар нь нэмэгдэнэ ханиад шуухинаа аймаар байхад 7 хоног ч болсон амраах хэрэгтэй байсан юм даа хичээл орохоор хүссэн хүсээгүй өвчтөнгүүд нь нэмэгдэнэ
иргэн 2023-01-25 66.181.179.145
НЭМГ ажлаа хийгээчээ.