"Хүүхдүүд минь COVID-19 халдварын улмаас хохирч байна" гэв | News.MN

"Хүүхдүүд минь COVID-19 халдварын улмаас хохирч байна" гэв

"Хүүхдүүд минь COVID-19 халдварын улмаас хохирч байна" гэв

"Хүүхдүүд минь COVID-19 халдварын улмаас хохирч байна" гэв

Өнөөдөр "COVID-19"-ийн тархалтаас шалтгаалан хүүхдүүд нь хохирч байгаа талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг төлөөлөн Т.Бэлэгт хүүгийн ээж В.Урантуяа, Б.Аззаяа охины ээж М.Янжиндулам нар мэдээлэл хийлээ. Тэдгээр хүүхдүүд нь зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний ховдол цоорхой гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа аж.

Т.Бэлэгт хүү өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д яаралтай зүрхний хагалгаанд орох байсан бол Аззаяа охинд хагалгаа хийх байсан Бээжингийн эмнэлгийн хагалгааны баг хөл хорио тогтоосноос ирж чадахааргүй болсон байна. Иймд тэд өөрсдийн хүүхдийн болон адил шалтгаантай хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Энэ үеэр мөн эцэг эхчүүд тухайн чиглэлээр мэргэшсэн, нарийн зөвлөгөө, мэдээлэл өгч чадах мэргэжилтнүүдтэй холбож өгөхийг хүссэн юм. Мөн зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалтай тулгарсан эцэг эхчүүд УОК-д хандсан боловч шийдтэй хариу, шийдвэр гараагүй байгаа аж.

В.УРАНТУЯА: МОНГОЛ ТҮМЭН МИНЬ, МИНИЙ ХҮҮ БЭЛЭГТИЙГ АВАРЧ ӨГӨӨЧ

Дархан-Уул аймгаас ирж хэвтэн эмчлүүлж буй Т.Бэлэгт хүү хоёрдугаар сарын 19-ний өдөр хоёр ихэр хүүгийн нэг болж мэндэлсэн. Төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштой тул Монголд эмчлэгдэх боломжгүй байна. Иймд "Энержи ресурс" болон Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжаар ирэх хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч тухайн хотод коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоосноос хагалгаанд явах боломжгүй болсон байна.

Хүү одоогоор ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд өдрөөс өдөрт биеийн байдал нь хүндэрч байгаа аж. Хагалгаанд орох боломжтой орнуудыг судлахад Турк болон Энэтхэг улсууд нааштай хариу хэлсэн бөгөөд хагалгааны зардал Турк улсад 50-60 сая, Энэтхэг улсад 30-40 сая байдаг байна. Тэдний гэр бүлд хүүгээ эмчлүүлэхэд санхүүгийн боломж хомс байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүслээ. Хандив хурдан хугацаанд цуглахын хирээр хүүгийн амь нас аврагдаж, Монголын нэг гэр бүл элэг бүтэн амьдарч, ихэр хоёр хүү хорвоог хамтдаа туулах боломжтой болох тул хандивын аянд нэгдэхийг уриалав. Хүү Т.Бэлэгтийн хандивын данс: ХААН БАНК 5052016162 (Урантуяа В), Холбогдох утасны дугаар: 80805061, 88842784.

М.ЯНЖИНДУЛАМ: ХҮН БОЛОХ ГЭЭД ГАРААД ИРСЭН ОХИНЫ МИНЬ АМЬ НАСЫГ АВРААЧ ГЭЖ ГУЙЖ БАЙНА

Б.Аззаяа охин төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хооронд 0.8 см цоорхойтой. Тосгуур хоорондын таславч зуйван, цонх хаагдаагүй, зүүн ховдол томорсон, уушгины артерын даралттай, зүрх нь томорсон, гол судас нарийсалттай гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-д одоогоор хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр мөн Монголд эмчлэгдэх боломжгүй. Охины маань биеийн байдал одоо маш хүнд байна гэж түүний ээж М.Янжиндулам мэдээллээ.

Охинд Монголдоо буюу улсын гуравдугаар эмнэлэгт БНХАУ-ын Хөх хотын эмч нарын бүрэлдэхүүн ирж хагалгаа хийх байсан боловч мөн л коронавирусийн тархалтын улмаас эмч нар нь ирж чадхааргүй болж хагалгаа цуцлагдаад буй юм байна. Иймд яаралтай хагалгаанд оруулж амь насыг нь аврахын тулд Бэлэгт хүүгийн адил Турк, эсвэл Энэтхэг улсад эмчлүүлэх шаардлагатай гэж үзэн ард түмнээсээ тусламж хүсч буйгаа илэрхийлэв. Охин Б.Аззаяагийн хандивын данс: 5088158628 (ээж: М.Янжиндулам), Холбогдох утасны дугаар: 85315685

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эмч 2020-03-09 203.98.77.101

зүрхний 4сөн гажиг угаасаа хүнд гажиг шүүдээ

Avatar

Зочин 2020-03-09 182.160.0.117

Erunhiilugchuusuu awahuulaad tuslah baihaa hytad ulsad 30000 honi ugsun hun uuriin ulsiin ireedui bolson huuheded tal mungiig ni shuud garaad tuslah baihaa manai ger bul ch gesen tuslanaa

Avatar

ynshigch 2020-03-09 59.153.112.208

mongol ylsiin gyrabdygaar tub emnelegt hiilgee duu nar mine emnelgees zaabal uur ylsad yab geed bnayy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж