Цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн наадам болно

Эх орны чөлөөлөх дайны ялалтын 65
жилийн ойг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Батлан хамгаалах яам
хамтран цэрэг, эх орны сэдэвт “Ялалт-65” нэртэй яруу найргийн наадмыг
энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг наадамд оролцохыг хүссэн
яруу найрагчдыг энэ сарын 15-ныг хүртэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн
чуулга дээр бүртгэх юм байна. Тус наадамд оролцогчид эх орны сэдэвтэй
хоёр шүлгээр өрсөлдөх аж.

Д.Долгор

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж