Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

Монголын зах зээлд хэдийнээ танил болсон UFC группын бүтээгдэхүүн БИО чацаргананы шүүсийг хэрэглэгч олон таашаан хэрэглээд чамгүй хугацааг үдэж байна. Салбартаа цоо шинэ брэндийг нэвтрүүлж чадсан, импортоор орж ирэх ижил бүтээгдэхүүнүүдийг орлох чанартай эрүүл хүнсийг эрхэмлэгч хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ шинэчлэн БИО ОМЕГА7 нэртэйгээр шинэ технологи, шинэчлэгдсэн сав боодлын хамтаар хүргэж байна.

Хүйтэн сэрүүний аль ч улиралд хэрэглэгчдийн таашаан хэрэглэж заншсан эрүүл мэндэд нэн ач тустай БИО чацарганы щүүс нь ОМЕГА7 амин хүчлийг хамгийн өндөр агууламжтайгаар шинэчлэгдэн Монголынхоо зах зээлд нийлүүлэгдлээ.

БИО ОМЕГА7 чацарганы шүүс хэрэглэгчиддээ чанараар бэлэг болгон хүргэж байгаа инноваци шингэсэн бүтээгдэхүүн төдийгүй салбартаа оруулж буй томоохон дэвшил юм.

Бид хүний биед шаардлагатай биологийн нэгдлүүд болох Омега 3, 5, 9 зэргийг сонсож байсан. Харин ОМЕГА7 буюу Чацаргана жимсэнд хамгийн ихээр агуулагддаг энэхүү амин хүчлийн талаар нарийн мэдээлэл тэр бүр байдаггүй . Омега7 нь дархлаа сэргээх, дэмжих, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна олон талын ач тустай үр нөлөөг хүний биед үзүүлдэг байна.

Ингээд танд ОМЕГА -7 БУЮУ ПАЛЬМИТОЛЕИНЫ ХҮЧИЛ хүний биед ямар ач тустай талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Омега-7 буюу пальмитолеины хүчлын биемахбодид үзүүлж буй эерэг нөлөөллийн талаар судалгаа шинжилгээний ажлууд ихээр хийгдсэн ба тэрхүү үр дүнг олон нийтэд танилцуулж байна. Анх Харвардын их сургуулийн судлаачид энэхүү нэгдлийг 2013 оны сүүлээр нээж түүнийгээ патентжуулсан бөгөөд Английн Оксфордын их сургуулиас Ф.Карпе нарын судлаачид Омега-7 хүчлийн судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэн тойм өгүүлэл хэвлүүлснээр эрдэмтэд болоод хүнс үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан юм.

Омега7 нь дархлаа сэргээх, дэмжих, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрдэмтдийн гаргасан нарийн судалгаагаар

  1. Энергийн солилцоонд нөлөөлөх нь. Омега7 нь зүрх судасны өвчин, чихрийн шижингийн II хэв шинжийн урьдал эмгэг болдог бодисын солилцооны хам шинжийг бууруулна. Судалгааны дүнгээр Омега7 нь цусанд агуулагддаг “муу” холестеролыг бууруулж, “сайн” өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг, цусан дахь сахарын хэмжээ, инсулинд дөжрөл болон хоолны дуршилыг бууруулдаг болохыг баталжээ. Мөн хүний биед өөх тос хуримтлагдах буюу таргалалтыг удаашруулж, үрэвслийн процессыг саармагжуулдаг байна.

  2. Үрэвслийн эсрэг үйлдэл. Биед эзлэх өөхний хувь өндөр буюу таргалалттай хүмүүст архаг болон аажим явцтай үрэвслийн процесс явагддаг бөгөөд зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөр өвчлөх өндөр эрсдэл байдаг. Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст SCD1 энзимийн (стеароил-КоАдесатураза) идэвхи өндөр байдаг. ОМЕГА7 нэгдлийн агууламжийг хэрэглэсний дараа энзимийг дарангуйлсан өөхний эдэд явагддаг үрэвслийг намжаан, инсулин дэхь мэдрэг чанарыг нэмж, цусны сахар бууруулдаг байна. Лабораторийн туршилт судалгаагаар өөхний эсүүдэд омега-7г нэмж хийхэд SCD1 энзим саатуулагдаж үрэвслийн процесс удааширч байсан үр дүн гарчээ. Туршилтаар Омега7-оор хооллосон амьтдад элэгний эсийн үрэвсэл удааширч байсан ба үүнд үндэслэн элэг өөхлөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ. Элэг өөхлөлт нь амьтны гаралтай өөх тостой хоол, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгэнд өөх тосны солилцооны алдагдал үүсэх эмгэг юм. Энэ нь манай улсад төдийгүй дэлхийн хүн амын дунд ихээхэн тохиолдож байна.

  3. Цусны сахарыг бууруулах үйлдэл. Омега 7-г чихрийн шижингээр өвчлүүлсэн туршилтын амьтны хүнсэнд нэмэлтээр хийж өгөхөд цусны сахар болон триглицерид хэмээх өөх тосны хэмжээг бууруулж байжээ. Чихрийн шижин өвчтэй хүнд цусны сахарын хэмжээг зохицуулагч, инсулины хыэмжээ буурч, ялгарч байлаа ч түүнд биеийн эсүүд хариу өгөхөө больсон байдаг. Гэтэл омега7-г нэмэлтээр хэрэглэхэд булчингийн эсүүдийн глюкоз шингээлт нэмэгдэж түүнийг шатааж энерги үүсэлт ихэсч, хоргүй молекул болох гликоген болон хуримтлагдах процесс түргэсдэг байна. Тэр бүү хэл эсийн өсгөвөрт хийгдсэн судалгаагаар омега-7-ийн нөлөөгөөр нойр булчирхайн лангергансын аралын инсулин боловсруулагч эсүүдийн тоо олширч байгааг тогтоожээ.

Монголынхоо хэрэглэгчидэд элдэв химийн гаралгүй импортын бүтээгдэхүүнийг орлох цэвэр байгалын гаралтай чацарганы шүүсний цоо шинэ брэндийг бий болгосон UFC групп дэлхий дахины анхаарлын төвд нэгэнт ороод байгаа ОМЕГА7-ийн агууламж хамгийн өндөр бүхий БИО ОМЕГА7 шүүсийг таны эрүүл хүнсний хэрэглээнд нэмж байна.

Иймээс өвлийн жавартай энэ үед өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгаж, сэргэлэн цовоо үрсийнхээ дархлааг дэмжих хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол өдөр бүр БИО ОМЕГА7 чацарганы шүүсийг хүнсэндээ өргөн хэрэглэх явдал юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж