Ц.Мянганбаярыг удахгүй шүүнэХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлДэлгэрцэцэг2010-08-01Ц.Мянганбаярт холбогдох хэргийг энэ оны долдугаар сарын 20-нд УМБГ-аас Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн билээ. Түүнийг 60 орчим тэрбум төгрөгийг залилсан хэмээн үзэж, УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Ц.Мянганбаяр нь Анод банкнаас таван аж ахуйн нэгж, нэг иргэний нэр дээр 16.2 тэрбум, Зоос банкнаас найман аж ахуйн нэр дээр 41 тэрбум 207 сая, Монгол Шуудан банкнаас нэг аж ахуйн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, эргэн төлөөгүй байна. Түүнд холбогдох хэрэгт УМБГ-аас энэ оны нэгдүгээр сарын 05-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, онц их хэмжээний мөнгө залилсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Н.ТүвшинХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл