ТЦА: Авто ослоор бага насны хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

ТЦА: Авто ослоор бага насны хүүхэд амиа алджээ

ТЦА: Авто ослоор бага насны хүүхэд амиа алджээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, гурван хүн амиа алджээ. Ноцтой зам тээврийн ослоос болж амиа алдсан гурван иргэний дотор бага насны нэг хүүхэд байна.  Тодруулбал, гуравдугаар сарын 31-ны шөнийн 23:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын нэгдүгээр багийн нутаг Хүзүүвч” гэх газарт шороон замд Toyota Prado маркийн Н жолоочтой автомашин онхолдож, гурван настай эрэгтэй Д нь амь насаа алджээ. Мөн өдрийн 20:05 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багийн нутагт шороон замд Toyota Mark-2 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш-ийн амь насыг хохироосон хэргүүдийг цагдаагийн байгууллагаас тус тус шалгаж байна.

Энэ долоо хоногт Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 697 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 486 нь зам тээврийн ослын ослын шинжтэй дуудлага байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл гурав, ослын улмаас бэртэж гэмтсэн хүн 8.3, авто ослоор хүний амь нас хохирсон хэрэг 75 хувиар тус тус өсчээ.

Цагдаагийн алба хаагчид үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

УСАНД ОСОЛДСОН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хаврын сар дундаа орж, хуурайшилтай байгаа энэ үед нийслэл, орон нутгийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал түймрийн дуудлага мэдээлэл тасрахгүй байна. Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр бүртгэгдсэн гал түймрийн дуудлага мэдээллийг хүргэе.

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн тавдугаар хэсгийн 82 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 13:42 цагт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн долоон алба хаагч 13:46 цагт очиж иргэн Д-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил, 4 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг арван минутад унтраажээ.
  • Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг Булгийн 16 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 18:42 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар 18:49 цагт очиж , иргэн Г-ын “Поло” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минутад унтраажээ.
  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг , “Жамсран-Уул”-ын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 20:04 цагт иржээ. Энэ дагуу Гал түймэр унтраах аврах ангийн алба хаагчид таван минутад унтраажээ.

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байсан дөрвөн настай эрэгтэй Э нь гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас хойш сураггүй алга болжээ. Хүүг эрэн хайх аврах ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдөр эхлүүлснээс хойш үр дүнд хүрээгүй тул өнөө өглөө дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж