-Пүрэв гаригийн(XI.19) 20.00 цагаас Монгол-Тайваны шийдвэрлэх тоглолт болно-
Буянт-Ухаа спортын ордонд Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд болж байна. Өнөөдөр хоёр тоглолт болсон бөгөөд БНХАУ, Тайваны багууд өрсөлдөгчөө хожлоо.
БНХАУ-Монгол Улсын шигшээ багуудын тоглолт энэ цагт өндөрлөөд байна. Энэ тоглолтод өмнөд хөршийн баг 4:1-ээр хожиж, 9 оноогоор хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Манай шигшээ баг өнөөдөр хоёр дахь хожигдлоо авснаар 3 оноогоор дөрөвт бичигдсэн хэвээр үлдлээ. Мөн энэ өдөр Тайвань-ХонКонгийн тоглолтууд болж, 6:5-аар Тайваны баг хожлоо.
Одоогоор хүснэгтийг БНХАУ 9 оноотой тэргүүлж эхэлсэн Тайвань, БНСУ 6, Монгол 3, ХонКонг 0 оноогоор жагсаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй ХонКонгийн баг дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожил авч чадсангүй.
Маргааш тэмцээний сүүлийн өдөр бөгөөд БНСУ-БНХАУ, Монгол-Тайваны тоглолтууд 17.00, 20.00 цагуудаас болно.
Хүснэгтийг БНХАУ тэргүүлж эхэллээ
- БНХАУ 9 оноо (3 тоглолт хийснээс 3 хожилтой)
- Тайвань 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
- БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
- Монгол 3 оноо (3 тоглолт хийснээс 1 хожил, 2 хожигдолтой)
- ХонКонг 0 оноо (4 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй)
Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Ч.БОЛОР