2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 42,728,348 төгрөгийн үнийн дүн бүхий 154,866 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.72%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.07%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -7.38%) болон "Сүү" ХК (SUU -3.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.12 хувиар буурч 18685.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,542,077,038,295.74 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ