Зэрлэг амьтан гэмтээсэн тэжээвэр амьтдыг устгаж, эзнийг нь торгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.29-нд нийтлэгдсэн

Зэрлэг амьтан гэмтээсэн тэжээвэр амьтдыг устгаж, эзнийг нь торгоно

Зэрлэг амьтан гэмтээсэн тэжээвэр амьтдыг устгаж, эзнийг нь торгоно

Тасманд оцон шувуудыг хамгаалах зорилгоор тэжээвэр болон зэрлэг амьтдыг гэмтээвэл өндөр торгууль ногдуулах хууль баталлаа.

Ердөө нэг жилийн хугацаанд тэжээвэр нохдын дайралтад өртөж 170 шувуу үхсэн бөгөөд тэдний дотор наймдугаар сард Тасманы өмнөд эрэг дээр нэгэн тэжээвэр нохой 40 шувууны амь тасалжээ.

Засгийн газрын зүгээс "Хэрвээ таны тэжээвэр болон зэрлэг амьтдыг, ялангуяа оцон шувуу зэрэг ховордож буй амьтдыг гэмтээсэн ба хөнөөсөн тохиолдолд та их хэмжээний торгууль төлөх болно" хэмээн сайд Марк Шелтон хэлжээ.

Хэрвээ тэжээвэр амьтан ховордож буй зэрлэг амьтдад хохирол учруулвал 5040 хүртэл ам.долларын торгууль ногдуулж, тэжээвэр амьтныг устгах болон бусад төлбөрийг гаргуулж шийтгэхээр болсон байна. Мөн тэжээвэр амьтнаа ховордож буй амьтдын нутагладаг газарт авч очвол торгох торгууль 3360 ам.доллар болон өсчээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж