2014-2015 оны хүйтний улирлын төлөв байдал

Хуучирсан мэдээ: 2015.09.21-нд нийтлэгдсэн

2014-2015 оны хүйтний улирлын төлөв байдал

Өнгөрсөн жилийн хүйтний улирал буюу 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2013, 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 67 мкг-аар буюу 26%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 16 мкг-аар буюу 16%-иар, азотын давхар исэл 7 мкг-аар буюу 14%-иар тус тус бага, хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийн түвшинд буюу өөрчлөлтгүй байна.

2012-2015 оны хүйтний улирал (1-4, 10-12 дугаар сар)-ын Улаанбаатар хотын агаарын чанарын төлвийг дараах зургуудад харууллаа.

Зураг 1. Том ширхэглэгт тоосонцрын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сар буюу хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 50%, 2012-2013, 2013-2014 онтой харьцуулахад тус бүр 26%-иар бага байна.

Хүйтний улирлын том ширхэглэгт тоосонцрын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 3.8 дахин, 2012-2013, 2013-2014 онд 2.6 дахин, 2014-2015 онд 1.9 дахин их байна (Зураг 5).

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр саруудаас 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 1 дүгээр сард 100 айл орчимд 1101 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 11 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.9 дахин бага байна.

Зураг 2. Нарийн ширхэглэгт тоосонцрын хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5)-ын дундаж агууламж 2011-2012 оны мөн үеэс 39%, 2012-2013 оноос 33%, 2013-2014 оноос 16%-иар тус тус бага байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 2.8 дахин, 2012-2013 онд 2.6 дахин, 2013-2014 онд 2.0 дахин, 2014-2015 онд 1.7 дахин их байна (Зураг 6).

Хүйтний улирлын 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баруун 4 зам орчим 1 дүгээр сард 436 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 8.7 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.6 дахин бага байна.

Зураг 3. Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

2014 оны 10-12 дугаар сар, 2015 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 20%, 2012-2013 онтой харьцуулахад 36%, 2013-2014 онтой харьцуулахад 14%-иар тус тус бага байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 1.4 дахин,  2012-2013 онд 1.7 дахин, 2013-2014 онд 1.3 дахин, 2014-2015 онд 1.1 дахин их байна (Зураг 7).

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын 24 цагийн дунджийн хамгийн их агууламж Баруун 4 зам орчимд 11 дүгээр сард 135 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 3.4 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.4 дахин бага байна.

Зураг 4. Хүхэрлэг хийн хүйтний улирлын дундаж агууламж, 2011-2015 он

2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2011-2012 онтой харьцуулахад 41%, 2012-2013 онтой харьцуулахад 20%-иар бага байна. Харин 2013-2014 оны мөн үетэй харьцуулахад өмнөх жилийн түвшинд буюу өөрчлөлтгүй байна.

Хүйтний улирлын дундаж агууламжийг АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 2011-2012 онд 2.7 дахин,  2012-2013 онд 2 дахин, 2013-2014, 2014-2015 онд тус бүр 1.6 дахин их байна (Зураг 8).

Хүйтний улирлын 2014 оны 10-12, 2015 оны 1-4 дүгээр саруудаас 24 цагийн дунджийн хамгийн их агууламж 1-р сард гэр хороолол (1-р хороолол) орчимд 195 мкг/м3 хүрч АЧС дахь ХХХ-тэй харьцуулахад 9.7 дахин их, өмнөх онд ажиглагдсан 24 цагийн дунджийн хамгийн их агууламжтай харьцуулахад 1.1 дахин бага байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж