Цахим дэлгүүр хэт их хэсэх нь сэтгэцийн өвчин

Хуучирсан мэдээ: 2019.11.15-нд нийтлэгдсэн

Цахим дэлгүүр хэт их хэсэх нь сэтгэцийн өвчин

Цахим дэлгүүр хэт их хэсэх нь сэтгэцийн өвчин

Цахим дэлгүүрээр хэсэхдээ өөрийн мэдэлгүй цагийн баримжаагаа алдаж, донтох шинж тэмдэг илэрч байгаа нь сэтгэцийн өвчин байж магагүй гэж  сэтгэл судлаачид тайлбарлаж байна.

Германы Ханнөвер анагаах ухааны сургуулийн сэтгэлзүйч доктор Мюллер цахим худалдан авалтад донтсон гэж оношлогдсон 122 хүнээс судалгаа авчээ. Судалгаагаар цахим дэлгүүр хэт их хэсдэг хүмүүс энгийн хүмүүсийг бодвол депресс, түгшүүр, сэтгэлзүйн зовиур ихтэй болох нь тогтоогджээ

Олон нийтийн сүлжээн дэх цахим дэлгүүрийн тоо асар  олширсон. Мөн  хүргэлтийн үнэгүй үйлчилгээ, гар утасны аппликэшн зэргээр дэлгүүр хэсэх донтой хүмүүсийн донг дэвэргэж байгаа нь дээрх асуудлын гол шалтгаан гэж сэтгэл судлаачид таамаглаж байна.

Судлаачид дэлхийн нийт хүн амын  таван хувь нь буюу ялангуяа залуу үеийнхэн цахим худалдан авалтад донтох өвчтэй  гэжээ. BSD тохиолдлууд сүүлийн олон арван жилийн турш илэрсээр байгаа ч одоогоорбие даасан өвчний нэр болж хараахан бүртгэгдээгүй байгаа гэнэ. Харин албан ёсоор "Өөрийгөө хянах чадваргүйдэх" хэмээх нэршлээр эрүүл мэндийн шинжлэх ухаанд бүртгэгддэг аж.  Тиймээс BSD-ийг бие даасан өвчин бөгөөд анхаарах цаг нь болсон хэмээн доктор Мюллерийн багийнхан тайлбарлаж байна.

BSD-г эрт оношилж, өвчтөнд анхаарлаа хандуулан эмчлэхгүй бол хүний сэтгэцийн эрүүл мэндэд онц ноцтойгоор  заналхийлж, цаашлаад хүний харилцаа холбоо, нийгмийн идэвхийг үгүй хийн, ялангуяа санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулах аюултай хэмээн доктор Мюллер ярьжээ.

Б.Амарбаясгалан 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж