Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Энэ өдөр манай тамирчдаас 46 кг-д Г.Ган-Эрдэнэ Хойд Солонгосын тамирчин Хам Жон Хёгыг хожиж, хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.

Харин энэ өдөр 56 кг-д Э.Идэрхүү хүрлийн төлөө Казахстаны К.Ералиевтай тулалдсан ч хожигдлоо. Казахстан боксчин дэлхийн аваргын хүрэл медальтай аж.

Маргааш 60 кг-д Д.Отгондалай эзэн орны тамирчин Л.Пачанятай Азийн аваргын хүрэл медалийн төлөө тоглоно.

Тайландыг зорьсон манай тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдээд байсан. Эдгээр тамирчдаас Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангаж, Э.Идэрхүү ялагдсан бол Д.Отгондалай, Б.Түвшинбат нар медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийхээр үлдлээ.

Манай бусад боксчин А.Нурлан(52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр(75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр(91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.

81 кг-д С.Эрдэнэбаяр эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д үлдээд байсан бөгөөд өчигдөр эмчийн магадлалаар тэмцээнийг харамсалтайгаар үргэлжлүүлж чадсангүй. Мөн 64 кг-д Б.Чинзориг шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө эзэн орны боксчин М.Вуттичайтай хүч үзсэн ч хожигдлоо.

Азийн аваргын тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлж байгаа бөгөөд тоглолтыг www.asianboxing.org-с шууд үзээрэй.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж