Эко цэцэрлэгийн суурь тавилаа

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

Эко цэцэрлэгийн суурь тавилаа

Сүхбаатар дүүрэг нь цэцэрлэгийн насны 11027 хүүхэдтэй, үүнээс төрийн өмчийн хамран сургах тойргийн 27 цэцэрлэгт 7837 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг ажээ. Хороондоо цэцэрлэггүйгээс 2, 5, 9, 12, 19 дүгээр хорооны хүүхдүүд хол цэцэрлэгт явах буюу огт цэцэрлэггүй үлддэг байна. Тус дүүрэгт нийт 3190 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй гэсэн тоо гарчээ.  Иймд дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд газрын асуудлыг шийдвэрлэж, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг”-ийг барьж байгуулахаар болжээ. Эко цэцэрлэгийн  барилгын  шавыг өнөөдөр тавьсан байна.  

Уг цэцэрлэг баригдсанаар 18 дугаар хорооны 4-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй 70 хүүхэд Канад модон хийцийн хүүхэд, байгаль орчинд ээлтэй технологиор баригдсан Эко цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх юм. Эл цэцэрлэг ирэх жилийн есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орох ажээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж