Монгол Ардын намаас иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмнийхээ санал хүсэлтэнд тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулах зорилготой “Бид хамтдаа” аяныг өрнүүлж байгаа билээ.
Бид хамтдаа аян улс орон даяар өрнөж, иргэн бүрт МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нараас хаягласан захидал хүрсээр байна.
Хан-уул дүүргийн МАН-ын намын хорооны дэд дарга Б.Цэрэнгээр ахлуулсан ажлын алба наймдугаар сарын 8-наас эхлэн дүүргийнхээ айл өрх бүрт захидлаа хүргэж, иргэдийн санал хүсэлтийг авах ажил амжилттай өрнөж байна.
Хатан туулаа хөвөөлж орших Хан-Уул дүүрэг бүтээн байгуулалт хамгийн их өрнөж байгаа дүүрэг бөгөөд үндсэн оршин суугчдын хувьд амьдарч байсан газраа өмчилж авч чадахгүй асуудал их тулгардаг. Энэ зун БОНХАЖЯ-ын сайд асан Д.Оюунхорол зайсан орчмын иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн нь Хан-Уулчуудад итгэл найдварыг төрүүлж байсан гэнэ.
Мөн захын хороололуудад дэд бүтцийн асуудал суурь асуудал байсан хэвээр байгаа бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор иргэд санал хүсэлт, шийдэж болох арга замуудыг захидлын хариундаа тодорхой илэрхийлжээ.
Хан-Уул дүүргийн иргэдийн санал хүсэлт хороо, байршилаасаа шалтгаалан өөр өөр байсан ч АН-ын төр барьсан дөрвөн жилд иргэдийн амьдралын чадавх эрс доошилж, улс орны гадаад дотоод аюулгүй байдал хэврэгшиж байна гэсэн асуудал дээр санал байсан юм.
Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, захидлаа хүргэхэд тэд ард түмнийхээ санал хүсэлтийг албан ёсоор сонсож, хүлээн авч байгаа МАН-ын “Бид хамтдаа” аянд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Хан-Уул дүүргийн Marshall town хотхон, Japan town, Рапид харш хороолол, Цэлмэг хотхон, Viva city, Blue Sky, Хос өргөө гэсэн 5 хорооны 7 хотхоны 1000 гаруй иргэдээс авсан судалгааны дүнгээр Хан-Уулчууд МАН-д илүү итгэл үзүүлж байгаа ажээ.
Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын иргэдээ сонсох “Бид хамтдаа” аян үргэлжилсээр байна. Та бүхэн захидал бичиж улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөөх өөрийнхөө санал санаачлагыг бидэнд ирүүлээрэй.
Шуудангын хаяг: “Тусгаар тогтнолын ордон” Улаанбаатар- 14200, Ш/х-46/540
Цахим хаяг: Zakhidal@nam.mn
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/Ardiinnam
Эх сурвалж: www.unen.mn