Ираны гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зарифыг АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлэгт эмчлүүлж буй тус улсын дипломатчийг эргэж очихыг Вашингтоноос хоригложээ. Ираны гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф нь НҮБ-ын хуралд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд буй. Иранаас АНУ-д суух элчин сайд Мажид Тахт Раванчи нь Нью-Йорк хотын эмнэлэгт хавдрын эмчилгээ хийлгэж буй аж.
“Хилсээр гүтгэгдсэн” америк иргэнийг Иранд сулласан нөхцөлд Мухаммед Жавад Зарифыг тус эмнэлэгт очихыг зөвшөөрнө гэж АНУ-ын төрийн департментаас мэдэгджээ. Өмнө нь өнгөрсөн долдугаар сард АНУ-ын талаас мөн л Ираны гадаад хэргийн сайдыг НҮБ-ын хурал болж буй барилгаас гадагш гарахыг нь хориглож байсан юм.
Тэгвэл Ираны гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ АНУ-ын энэ үйлдэл нь хүмүүнлэгийн хэргийг улс төрийн барьцаа болгон ашиглаж байна хэмээн шүүмжилжээ.
Ирантай байгуулсан олон улсын цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарснаар хоёр орны хооронд зөрчил дахин хурцдах болсон юм.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ